Дэлхий


Жон Бенет Рамси охины үхэл

2 долоо хоног TIMES.MN

1990 онд төрсөн Америкийн Бяцхан мисс тэмцээний ялагч Жон Бенет Рамси


1996 оны 12 сарын 25-26 шилжих шөнө АНУ-н Колорадо мужийн Боулдер хотын хувийн орон сууцнаас 6 настай охины цогцос олджээ.Тэр бол алуурчин нь олдоогүй хэдэн зуун хүн амины хэргийн нэг байсан бөгөөд хохирогч нь Жон Бенет Рамси хэмээх бяцхан охин байсан юм.Түүний цогцосыг алга болсон гэх дуудлага өгсөнөөс хойш 8 цагын дараа аав нь байшингынхаа хажуугаас олсон бөгөөд охины хоолойг нь боомилж, биеийг нь хүн харахын эцэсгүй болгосон байсан гэдэг.Охиныг чухам хэн, юуны учир тэгж зэрэмдэглэсэн нь одоо хэр нь нууц хэвээр байгаа ч албан бус мэдээллээр аав, ээжтэй нь хувийн өс хонзонтой нэгэн уг хэргийг үйлдсэн байх магадлалтай гэнэ.



Хэрэг тун удахгүй 21 жилийн ойтойгоо золгоно.Охины аав Жон Беннетт Рамси нь бизнесмэн, зохиолч хүн бол ээж Фэтси Рамси нь Америкийн гоо бүсгүйн тэмцээний ялагч, мисс байжээ.Тэрээр 2006 онд 49 насандаа өндгөвчний хорт хавдарын улмаас нас барсан байдаг ба охин ээжийнхээ адилаар хүүхдийн гоо сайхны тэмцээнд удаа дараа оролцож түрүүлж байсан төдийгүй телевизийн шоугаар хүртэл хэд, хэдэн удаа гарч байжээ.



Харин Жон Беннетт Рамси өдгөө 73 настай эсэн мэнд амьдарч байгаа ба түүнийг охиных нь үхэлд буруутгаж байсан ч 2002 оны шүүх хурлаар гэм буруугүй болохыг нь тогтоосон байдаг ба 2009 онд уг хэргийн мөрдөн байцаах явцыг дахин сэргээсэн ч амжилт олоогүй хэвээр байгаа юм.



Эрхэм Аагий

Дэлхийн фото танин мэдэхүй



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.