2017 оны Дэлхийн шилдэг 10 тамирчны нэгээр Э.Дөлгөөн тодорлоо

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN


Олон Улсын Сагсан бөмбөгийн холбоо ФИБА 3х3 Дэлхийн шилдэг 10 тамирчнаа албан ёсны www.fiba.basketball сайтаараа дамжуулан Дэлхий нийтэд зарлалаа. Дэлхийн шилдэг 10 тамирчныг өнгөрөгч 2017 онд үзүүлсэн багийн амжилт болон хувийн амжилтаар нь шалгаруулжээ. Тус шалгаруулалтад Монгол улсын иргэн Энхбатын Дөлгөөн /ФИБА 3х3 Мэргэжлийн лигийн Улаанбаатар Хангарьд, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тоглогч/ багтсан байна.


2017 оны амжилтууд: ФИБА 3х3 Азийн аваргын алт

Хувийн амжилт: ФИБА 3х3 Азийн аваргын Үнэ Цэнэтэй тоглогч

Дэлхийн чансаа: #53 




“Э. Дөлгөөн өнгөрөгч улиралд өөрийн эх орноо 3х3-ийн газрын зурагт оруулж чадлаа, мөн түүний үсний засалтыг “ТӨГС” хэмээн онцолжээ. Монгол Улс өмнө нь Олон Улсын сагсан бөмбөгийн тэмцээнүүдээс нэг ч медаль авч үзээгүй байлаа. ФИБА 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 6 фит 3 инчийн /1,90м/ өндөртэй энэ залуу багаа ур чадвараараа манлайлж Монгол Улс ФИБА 3х3 Ази тивийн аваргын алтан медалийг анх удаа авснаар дээрх түүхийг өөрчиллөө. Улмаар Ази тивийн аваргын Үнэ Цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн. 25 настай энэ залуу мөн Монголын багийнхаа хамтаар /Улаанбаатар/ мэргэжлийн лигийн Их Дуулгад анх удаагаа оролцож Уцуномияд хагас шигшээд шалгарч чадсан” гэжээ. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.