Спорт


Жюү Жицүгийн УАШТ болно

6 сар, 2 долоо хоног TIMES.MN

Монголын жюү жицүгийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ удаагийн тэмцээн нь насанд хүрэгчдийн найм, мастерсийн дөрөв, No Gi төрлийн тав, өсвөр насны зургаа дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаагаараа онцлог юм. Тэмцээн Спортын төв ордонд энэ сарын 6-7-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд хот, хөдөөгийн нийт 26 байгууллагын өсвөр үеийн 220-иод, насанд хүрэгчид, мастерс ангилалд 100 гаруй тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Тэмцээний эхний өдөр өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангиллын тэмцээн болж шилдгүүдээ тодруулна. Харин тэмцээний хоёр дахь өдөр No Gi болон контак жюүжицүгийн анхдугаар тэмцээн тус тус болох юм.

Дашрамд дуулгахад, энэ сарын 27, 28-нд Монголын жюү жицүгийн холбоо Арабын нэгдсэн Эмират улсын холбоотой хамтран Азийн нээлттэй тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байна



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.