Эдийн засаг


Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа

6 сар, 2 долоо хоног TIMES.MN

Олон нийтийн дунд активын чанарын үнэлгээний үр дүн, банкуудын санхүүгийн чадавхийн талаар албан бус мэдээлэл цацагдаж байгаа тул Монголбанк энэхүү мэдэгдлийг хийж байна.


Монголбанк ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд PricewaterhouseCoopers Česká republika s.r.o. компаниар Монголын арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг хийлгэж байна. PwC компани нь банкуудын активын чанарын үнэлгээг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн хийсэн болно. Арилжааны банкуудын актив хөрөнгөд 2017 онд тодорхой ахиц, өөрчлөлтүүд гарсан учир үнэлгээний үр дүнг 2017 оны гуравдугаар улирлын байдлаар шинэчилж байна.

 

Активын чанарын үнэлгээний ажил нь ирэх гурван жилд Монгол Улсын банкны системд авч хэрэгжүүлэх арга хэмжээний эхний үе шат юм. Активын чанарын үнэлгээний дараагаар банкууд 2020 он хүртэлх өөрийн бизнес төлөвлөгөөг Монголбанкинд ирүүлж өөрийн хөрөнгийн зорилтот түвшинг хангаж чадах эсэхийг тайлагнана. Монголбанк банкуудын бизнес төлөвлөгөө бодитой эсэхийг үнэлж дүгнэх бөгөөд өөрийн хөрөнгийн хүрэлцээг хангахааргүй байгаа банкуудад 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал шаардлагатай арга хэмжээг авах хугацааг олгоно.

 

Бүх үйл явц Монголбанкны бүрэн хяналтад байгаа тул элдэв бодит бус мэдээлэлд автагдалгүйгээр амар тайван Шинэ жилээ угтан золгохыг хүсье.

 

Монголбанкны ОНБМТ



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар, 2 долоо хоног [49.0.218.227]


монголчуудын ядууруулах Бүх үйл явц Монголбанкны бүрэн хяналтад байгаа тул элдэв бодит бус мэдээлэлд автагдалгүйгээр амар тайван ядуурцгаа гээ юу?