2017,12-Р Сар,23


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Онцлох сэдэв


Дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна

6 сар, 3 долоо хоног TIMES.MN

Өвлийн улиралд 0-5 насны хүүхдүүд томуу, томуу төст өвчинд өртөх нь элбэг байдаг. Тэр ч үүднээс утаа ихсэхээс урьтаж бага насны хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд улсаас үнэ төлбөргүй хамрагдуулсан билээ.


Мөн томуугийн дэгдэлт их байгаа учир дүүргийн эмнэлгүүдийн эмч, сувилагч нарын тоог нэмэн, ажиллах цагийн хуваарийг уртасгасан.


Байгууллага

Ажиллах цагийн хуваарь

1.

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

Ажил, амралтын өдөр: 24 цаг

2.

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв

Ажил, амралтын өдөр: 24 цаг

3.

Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв

Ажил, амралтын өдөр: 09.00-20.00

4.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв

Ажлын өдөр: 17.00-22.00

Бямба гаригт: 10.00-16.00

5.

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв

6.

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв

7.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв

8.

Сонгинохайрхандүүргийн эрүүл мэндийн төв

9.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

 

Гэсэн хэдий ч дүүргийн эмнэлгүүдийн ачаалал буурахгүй хэвээр байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ амин дэмтэй, дархлаа дэмжих хоол хүнс хэрэглүүлэх, ханиад хүрсэн тохиолдолд хүндрүүлэлгүй эмнэлгийн байгууллагад хандахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.


Мөн улсаас зохион байгуулж буй вакцинжуулалтад цаг тухай бүрт нь хүүхдүүдээ идэвхтэй хамрагдуулах шаардлагатай байгааг онцолж байлаа.




Энэ өвөл гол төлөв H2N3, рино, адено вирус томуу, томуу төст вирусээр халдварласан буюу вирусын гаралтай өвчлөл их байгаа аж. Хүүхдүүд ихэвчлэн 3-5 хоног эмчлүүлээд гардаг. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх нь ханиадны хүндрэл болох ларингит, бачуурал, уушгины хатгалгаа оношоор ирж байгаа тухай эмч нар ярилаа. Мөн эмчлүүлээд гарсан ч хэдхэн хоноод эргээд ирэх тохиолдол байдаг. Хамгийн гол нь эмчлүүлж гараад эмчийн бичиж өгсөн эмчилгээг зааврын дагуу, цаг тухай бүрт нь хийж хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. 






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар, 3 долоо хоног [41.85.161.136]


Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com