Спорт


Э.Содномпилжээ, Х.Энхтуяа нар 2017 оны шилдэг тамирчид боллоо

6 сар, 3 долоо хоног TIMES.MN

Монголын үндэсний паралимпийн хорооноос 2017 оны шилдэг тамирчдаа тодруулжээ. Энэ жилийн шилдэг эрэгтэй тамирчнаар пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ, эмэгтэйчүүдээс таеквондогийн тамирчин Х.Энхтуяа нар шалгарсан байна. Харин Шилдгийн шилдэг тамирчнаар таеквондогийн Г.Болор-Эрдэнэ тодорлоо. Г.Болор-Эрдэнийн хувьд БНСУ-д зохиогдсон ААШТ-ээс алтан медаль, Их Британы Лондон хотноо болсон ДАШТ-ээс алт, Португал улсад зохиогдсон “IWAS” их наадмаас мөнгөн медалийг эх орондоо авчирсан билээ.

“Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ АНЭУ-д болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнээс алт, Унгарын Будапештийн "Дэлхийн цом"-ын тэмцээнээс алт, Мексикийн Мехико хотод зохиогдсон ДАШТ-д 107 кг-аар мөнгөн медаль тус тус хүртсэн.

Х.Энхтуяа БНСУ-д зохиогдсон ААШТ-ээс алт, Их Британы Лондон хотод зохиогдсон ДАШТ-д түрүүлж Дэлхийн таеквондогийн холбооноос шилдэг пара эмэгтэй тамирчнаар шалгарсан юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.