2017,12-Р Сар,22


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Иргэд 30-40 минут автобус хүлээсээр л байна

1 жил, 11 сар TIMES.MN
Өвлийн улиралд Улаанбаатар хотын иргэдийн хувьд олон асуудалтай нүүр тулдаг. Мэдээж хамгийн түрүүнд гамшгийн хэмжээнд хүрээд буй утааны асуудал. Нүүрсээ түлэхгүй гэхээр хөлдөлтэй нь биш гээд түлэхээс өөр арга үгүй. Үүнтэй уялдаатай бас нэгэн асуудал бол иргэдийн эрүүл мэндийн асуудал.


Нэн ялангуяа 0-5 насны хүүхдүүд өвлийн улиралд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь элбэг. Өвдлөө гэхэд эмнэлэг нь хүрэлцээгүй. Дүүргийн эмнэлгүүд арга буюу ор байхгүй ч гэсэн хүүхдүүдээ коридорт хүртэл аван эмчилгээ үзүүлдэг. Эдгээр асуудлыг яриад хэчнээн ч жил өнгөрсөн юм бүү мэд.


Гэхдээ дээрх асуудлаас гадна сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын замын түгжрэл гэгч бас нэгэн томоохон асуудал бий болсон. Ялангуяа иргэд дүн өвлийн хүйтэнд орой ажил тарах ид ачаалалтай үеэр 30-40 минут автобус хүлээн чичрэн зогсож байна.


Оройн 18 цаг 30 минут Ардын эрх буюу 3-р сургуулийн автобусны буудал:

100 айлаас хороолол руу чиглэлтэй зам ачаалалтай байв. Тус буудал дээр том оврын автобус, микро автобус гээд бүх л төрлийн нийтийн тээвэр зогсдог. Гэвч иргэд бараг 20 минут унаа хүлээж байна хэмээн бухимдуухан зогсоно. Зарим нь түгжрэлтэй юм чинь алхъя гэсээр Баянбүрдийн автобусны буудал руу алхав.


“Хар хорин ханын материал” гэж кондуктор нь орилсоор микро автобус ирэхэд иргэд дайран сууж, дүүрээд хөдөллөө. Төд удалгүй араас нь “Баруун салаа” гэсэн автобус ирсэн ч зогсолгүй, буудлаас нэлээд хэтрэн зогсов. Иргэд гүйн байж тус автобусанд шахалдан суух гэж дайрна.




Бага ангийн хүүхдээ дагуулсан бүсгүй “Танай автобусыг бараг 40 минут хүлээлээ. Ийм удаан хүлээлгэчихээд бас зогсохгүй явах нь ээ. Та нар хэдэн минутын зайтай явах ёстой байдаг юм бэ. Арай удаан хүлээлгэх юм. Тэгээд ирэхээрээ дандаа дүүрэн ирдэг. Автобусныхаа тоог нэмж болдоггүй юм уу. Ер нь өдөрт хэдэн автобус энэ чиглэлд чинь явдаг юм” хэмээн уурлан асуув.


Түүнийг ийнхүү хэлэхэд хүн бүр ам амаа даган уурлаж эхлэв.

Харин автобусны жолооч “Уг нь 11 минутын зайтай явдаг юм. Гэхдээ түгжрэл дунд ороод нэг талдаа гарчхаад байна. Түгжирч явсаар л ирж байгаа нь энэ шүү дээ хэмээгээд за багтахгүй байна, хаалга хаагдахгүй байна, дараагийн автобус ойрхон ирж байгаа. Тийшээ суу” гэсээр арай ядан хаалгаа хаан хөдлөв.


Нийслэлийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлчүүдийн автобус удаан хүлээдэг явдлыг таслан зогсоож, өглөө оройн оргил ачааллын үеэр иргэдийн зорчих эрэлтийг хангаж ажиллахыг Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн газарт даалгасан.

Тиймээс Нийтийн тээврийн газраас оройн оргил ачаалалтай үе буюу 19:30-22:30 цагийн хооронд 90 гаруй тээврийн хэрэгслийг нэмэлтээр гаргаж буйгаа мэдэгдсэн. Мөн 20 гаруй чиглэлд автобус гарах цагийг 5-10 минутаар урагшлуулж, орой 22:00-23:00 цаг хүртэл сунгах ажлууд хийж байгаа хэмээсэн юм.


Гэвч бодит байдал дээр ийм л байна.




19 цаг 20 минут Мөнгөн завьяагийн автобусны буудал:

Нийтийн тээвэр зорчин явах ёстой нэгдүгээр эгнээ хоосон. Харин бусад эгнээнд жижиг тэргүүд бага зэргийн түгжрэлтэй харагдав.


Тус автобусны буудал дээр “30-40 минут болоход нэг ч автобус ирсэнгүй” гэх иргэд автобус хүлээн, байн байн зам руу орон булталзан зогсоно. "Орбит"-ын автобус ирэхэд буудал дээрх хүмүүс хуйлран гүйх боловч зарим нь багталгүй үлдэв. "Улаан чулуут" гэсэн автобус бүр буудлаас хэтрэн зогсож, урд хаалгаа нээлгүй арын хаалгаараа хүнээ буулгалаа. Хүмүүс хаалгыг нь нүдэн хэсэг зогсовч хаалгаа нээлгүй давхин явлаа.


Оюутан бололтой хоёр бүсгүй дөрвөн зам хүртэл алхах уу гэж нэг нь асуутал “Энэ буудал дээрх хүнээ багтаахгүй байгаа юм чинь дөрвөн замаас бүр багтахгүй шүү дээ, эндээсээ л сууя гээд автобус хүлээн зогсов.


Хоёрхон автобусны буудал дээр 20-30 минут зогсоход л байдал ийм байна. Захын дүүргүүдэд байдал үүнээс дор л байгаа байх. Ялангуяа хүн ам ихтэй ч ганц нэгхэн чиглэлийн автобус явдаг газрууд зөндөө л байгаа. Гол буруутан нь түгжрэл гэх боловч түгжрэлийг бууруулах ажил хийх нь Улаанбаатар хотын удирдлагуудын асуудал байлтай.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 жил, 10 сар []


Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага зээл олгодог 3% хүүтэй. Бид олон нийтэд болон олон нийтэд танигдсан Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол дараах маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. ЖЕСТЕР .......... 3. AGE .......... 4. ХУУДАСНААС .......... 5. Улс .......... 6. Ажлын байр .......... 7. CREDIT AMOUNT .......... 8. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР - Шаардлага 20 жил хүртэл ТАЙЛБАР: Та бидэнд эргэн ирж болно: - SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM


Зочин    1 жил, 10 сар []


ub smart appilkeishin utsandaa suulgaach amar bolno


Зочиlkjjн    1 жил, 11 сар [41.85.161.136]


Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com


Зочин    1 жил, 11 сар []


МАН-д л санал өгчихвөл амьдрал дээшилнэ гэж мунхагласан түмний хохь нь.


Зочин    1 жил, 11 сар []


сүүлийн хэдэн жил монголийн интернэт ертөнцөөр гомо мөнхөө гэдэг гаж донтоны тухай нэлээн шуугисан гомо мөнхөө гэдэг нь шоронд олон жил сууж байхдаа эрэгтэй хүн эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй өсвөр насний хүүхэд татаж чангаагаад үүнээсээ болж ийм нэртэй болсон мунхаг, балмад хүн байдаг нэг ёсны маньяк гэхж болно


Зочин    1 жил, 11 сар []


үнэхээр үнэн зүйл бичжээ. тийм шийдвэр гарсан ч байдал хэвээрээ л байна. хэрэгжилтэнд нь анхаарах хэрэгтэй. орой бүр шахуу бүх буудлууд хүн ихтэй ирсэн автобус болгон хүнээ багтаахгүй шахам явах юм. 40, 50-аад минут хүлээж байгаад арай л суух юмдаа


Зочин    1 жил, 11 сар []


зочин