Спорт


М.Анхцэцэгийг МУГТ-д тодорхойлжээ

7 сар TIMES.MN

Энэ сарын гурванд Монголын хүндийн өргөлтийн холбооны тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс медаль хүртсэн билээ. Ази тивийн хошой аварга, оюутны дэлхийн аварга зэрэг амжилтад хүрээд байсан түүний хувьд Анахейм хотод болсон  ДАШТ-д огцом өргөлтийн төрөлд 107 кг-ыг өргөснөөр өөрийн жиндээ буюу 75 кг-ын ангилалд хүрэл медаль хүртсэн.

Энэ нь Монголын хүндийн өргөгчдийн түүхэнд ДАШТ-ээс авсан анхны медаль болсон билээ. Тиймээс М.Анхцэцэг болон дасгалжуулагч Ц.Хосбаяр нарыг Монгол улсын гавьяат тамирчин цолонд холбооноос нь тодорхойлжээ. Уг үйл явдал өчигдөр хүндийн өргөлтийн холбооны оны эцсийн тайлангийн хурлын үеэр болсон байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.