Жүдочид 2017 онд 64 медаль хүртэж, дэлхийн чансааны есдүгээр байрт бичигдлээ

1 сар TIMES.MN

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны сүүлчийн тэмцээн болох "World Masters" өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын Санкт Петербург хотод болов. Жин жингийн шилдэг 16 жүдоч оролцдог тэмцээнд манайхаас 15 тамирчин оролцож, хоёр алт, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт орсон билээ. 


Тэгвэл Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид 2017 онд олон улсын тэмцээн уралдаанаас 13 алт, 18 мөнгө, 33 хүрэл (нийт 64) медаль хүртсэн байна. Энэ амжилтаараа манай жүдочид дэлхийд чансаагаар есдүгээр байрт бичигдлээ.    



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.