Спорт


Хакүхог заналхийлжээ

7 сар TIMES.MN

Японы сүмо бөхийн холбооны өвлийн тойргийн барилдааны үеэр Их аварга Хакүход хаягласан нэгэн захидал иржээ.   Энэхүү захидал  тус газрын цагдаагийн байгууллагыг  сандралд оруулжээ. Учир нь тус захианд Их аварга Хакүхог ална хэмээн заналхийлсэн байжээ. Уг нь захидал шуудангаар ирсэн бөгөөд эрэгтэй хүний хуурамч нэрээр явуулжээ.

Ингэхдээ хаягаа “Фүкүока хотын Тэнжин гудамж” гэх одоогоор байхгүй хуучин газрын нэг бичсэн байна.  Энэ талаар Японы сүмогийн холбооны удирдах зөвлөлийн тэргүүн Кагамияма “Энэ тухай мэдээлэл ирсэн. Тухайн үеийн тойргийн барилдааны тэргүүлэгч болон цагдаагийн байгууллага үнэн мөнийг тогтоох болно” гэх тайлбарыг өгсөн байна. Цагдаагийн байгууллага захидал дээрх хуурны хээг шалгаж хэн явуулсныг олохоор ажиллаж байгаа юм байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.