Аналитик


Хуралд суудаггүй тасалдаг гишүүдийг "чөлөөнд" нь гаргая

3 жил, 9 сар TIMES.MN

Монголын парламентын түүхэнд шившигтэй зүйл тохиолдов. Ээлжит бус чуулган зарлаад ирц хүрэхгүйгээр тарсан анхны тохиолдол гарлаа. УИХ-ын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл "Ийм тохиолдол түүхэндээ анх удаа" хэмээн толгой сэгсэрч сууна. Энэ сарын 15 -нд ээлжит бус чуулганыг зарлаж 26 нд хаахаар УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргасан билээ. Гэтэл тэр өдөр 76 гишүүдийн 30 нь хурлаа тасалжээ.  УИХ-ын дарга З.Энхболд олон цагийн турш гишүүдээ дуудаж, ирцээ бүрдүүлэх гэж оролдсон ч тус болоогүй юм. МАН-ын гишүүд хуралд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж ардчиллынхан эхлээд өөрсдөө бүрэн цугларчихаад биднийг дууд хэмээн бойкотлов.  

Ардчилсан намын бүлгийн 35, “Шударга ёс” эвслийн 10, бие даагч хоёр, ИЗНН-ы хоёр, ХҮН-ын нэг гишүүн нийлээд МАН-ынхангүйгээр хангалттай ирц бүрдүүлэх боломжтой байсан ч тэд нэгдмэл байж чадсангүй. Ерөнхий сайдыг огцруулах болохоор бүгдээрээ ирээд суучихдаг атлаа ээлжит бус чуулганы хуралдуулая гэхээр хурлаа таслаад эсвэл чөлөө аваад  зугаалчихна.

 УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээнээс үзвэл ээлжит бус чуулган 09:00 цагт эхлэх байсан бөгөөд ирвэл зохих 76 гишүүнээс 30 нь ажлаа тасалсан, тав нь гадаадад томилолтоор яваа, дөрөв нь эмнэлгийн чөлөөтэй гэжээ. Харин 37 гишүүн  ирцэд бүртгүүлсэн байна. Хурлаа таслаад ажлаа хийхгүй байгаа гишүүдтэй хариуцлага тооцож ирэх сонгуулиар тэднийг  "чөлөөнд" нь гаргая.






Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 сар, 2 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.