Хөдөө гаръя....

1 сар TIMES.MN


Эзгүй хээр тал, хөх номин тэнгэрийн дор малаа маллаад уушиг дүүрэн тэнүүн сайхан амьсгалаад амьдрах боломж хэн бүхэнд байна хэмээн Төв аймгийн Эрдэнэсант сумын мянгат малчин Д.Гомбо-Очир хэлсэн юм. Тэрээр “Улс орны эдийн засаг хүндэрч, өр зээлэнд баригдаж, ард иргэд маань ажилгүйдэл, ядууралд автаж байгаа энэ хүнд цаг үед мянгат малчид бид улс орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна. Тиймээс хөдөө орон нутагт 10000 ажлын байр бий болгох хөдөлгөөнийг өрнүүлж байна” хэмээн хэвлэлийн хурал хийлгэж байсан билээ. Түүнийг ийнхүү мэдэгдсний дараахан  харийн оронд дээд боловсрол эзэмшсэн нэгэн залуу түүнтэй холбогдон малчин болохоор шийдсэнээ хэлсэн байна. Төд удалгүй дахин нэг улстөр судлаач залуу ханджээ. Ингээд тэрээр өндөр боловсрол эзэмшсэн хоёр шавьтай болсон юм. Тэрээр залууст ямар ч их дээд сургуульд заадаггүй мал маллах ухаан, амьдралын нарийн нандин зүйлийг л зааж сургадаг. Хонь саран хэлбэртэй идээшилж байвал яах уу? Малд олон ханалт байдаг. Идэж ханана, хэвтэж ханана гэх мэт....


Мянгат малчин Д.Гомбо-Очир гуай  “Мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншил бол хэдэн зуун мянган жилийн турш Монгол түмнийг өдий болтол тусгаар улс байлгаж чадсан дархлаа юм. Малчид үнэндээ тэр өв  соёлыг тээгчид.  Цаашдаа ч Монгол улс оршин тогтноход мал, нүүдлийн соёл л гол нөлөө үзүүлнэ. Малчин хүн өглөө бар цагт босохгүй бол ажил нь барагдахгүй. Өглөө босоод хониныхоо явдлыг хараад услах үгүйгээ шийдэх хэрэгтэй. Өглөө бүр малын явдал өөр байдаг. Эмнэг мал эрх хүүхэд хоёр зовлон даадаггүй” гэж сургана.  Ийм нарийн, чимхлүүр бүхнийг тэрээр  залуучуудад  харамгүй зааж, малчин хүний эрдмийг хойч үедээ үлдээхийг хүсдэг эгэл атлаа энгүй сэтгэлтэй нэгэн.


Мөн тэрээр Зорилгыг биелүүлэхэд ганцхан арга бий, зорилгоосоо шантрахад мянган шалтаг бий гэж хэлэх дуртай. Түүний уриалгыг сонсон сэтгэл зүрхээ даган, Америк болон Монголдоо дээд сургууль төгсөн өндөр боловсрол эзэмшсэн хоёр залуу Яагаад ийм сонголт хийсэн юм бол гэж та бодож байна уу? Тэгвэл яагаад гэдгийн учрыг эндээс үзээрэй. 


                       


Л.Цэцэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


Зөв эрүүл сэтгэж байна. Олон залуу хүмүүсд үлгэр жишээ болж урам хайрлахыг хүсье.


Зочин    1 сар []


yneheer baharhmaar hun yumaa


Зочин    1 сар []


Ulsiin ih hural Zasgiin gazar aimag sum n demjih heregtei sh dee.. Hotiin darga mask taraaj baihaar olon arvan zaluu chuud ail orhiig maltai tsalintai ene ajild demjleg uzuuleed ogvol heregtei sanaachlaga bn


Зочин    1 сар []


удахгүй улсн их хуралд дэвшхээр байнаа


Зочин    1 сар []


Mash zuv sanaachlaga gargasan baina. Salbariin said n ene talaar anhaaral handuulaasai


Зочин    1 сар []


surhii hun ba shuu. baharhaj ba


Зочин    1 сар []


yamar mundag hun be. yostoi zob zuil hiijee