2017,12-Р Сар,13


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


“Өгөхгүй бол авахгүй, авахгүй бол өгөхгүй”

7 сар TIMES.MN

МХЕГ-ын ажилчид хахууль авч байгаад баригдсан, тэдний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө гарсан хэмээн АТГ-аас мэдээлсэн. АТГ-аас дээрх хүмүүсийг үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах хүсэлтээ прокурорт хүргүүлсэн. Харин Нийслэлийн прокурорын газраас тэднийг яллагдагчаар цагдан хориулах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагт 346/я дугаартай “Яллагдагчийг цагдан хорих тухай” шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэсэн байна.




Тэгвэл энэ хахууль гэгч зүйл яг юу юм бэ? Тийм болдоггүй зүйл үү. Хахууль авсан хүнийг л үзэн ядан нийгэмд гаргах бус өгсөн хүнийг нь бас бид ярих хэрэгтэй. Өгсөн, авсан хоёулаа л буруутай.


“Өгөхгүй бол авахгүй, авахгүй бол өгөхгүй” салшгүй зүйлс.


Мэдээж авсан албан тушаалтанг зохих ёсны газар нь буруутай эсэхийг нь шүүн тунгаах л байх. Тэгвэл энэ “хахууль” гэгч үгийн утгаас эхлээд ямар ямар шийтгэл хүлээлгэж, хариуцлага тооцдог талаар бяцхан мэдээлэл хүргэе.


Монгол хэлний их тайлбар тольд хээл хахууль гэгч үг нь “Өөрийн зүй бус хэргийг биелүүлэх, бүтээхийн тулд албан тушаалтанд ил, далд өгөх мөнгө, эд юм” гэсэн тайлбартай байдаг юм байна.


"Дээхэн үед бол ажил төрлөө бүтээхийн тулд ноёд түшмэдэд хандив, бэлэг өгөн их хэргээ бүтээдэг байсан. Харин одоо үед бол жирийн ажилчид хүртэл их бага хэмжээгээр юм хардаг болсон цаг. Хүүхдээ цэцэрлэгт өгсөн ч набор, дарс өгнө. Төрөхөөр эмнэлэгт очсон ч мөн адил. Ажилд орохдоо хүртэл танил талаа хайн, мөнгө өгч ажилд ордог болжээ" хэмээн юм мэддэг хөгшид ярих болсон.




Тэгвэл авлигал гэгчид юу юу орох, ямар хариуцлага хүлээлгэх, хүлээх талаар Авлигын эсрэг хуульд тодорхой заасан байна.


Тус хуулийн 7 дугаар зүйлд


-албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх;

-бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах;

-албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах; 

-төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах;

-албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах; 

-албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх; 

-албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх; 

-үндэслэлгүйгээр хөрөнгөжих /Албан тушаалтан зургаан сарын албан тушаалын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохыгоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үзнэ./


Харин дээрх зөрчлийг үйлдсэн болон авлигалыг мэдсэн ч мэдээлээгүй тохиолдолд дараах хариуцлагыг хүлээх нь.




Авлигын эсрэг хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага:


Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ:

-энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ биелүүлээгүй этгээдийн албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

-энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох; 

-энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн этгээдийг төрийн албанаас халах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох; 

-Шүүгч энэ хуулийн 7.1.7, 7.1.8-д заасныг зөрчсөн этгээдийн тухайн олсон эд хөрөнгө, орлогыг хураах буюу давуу эрхийг хүчингүй болгох зэргээр хариуцлага тооцдог байна.




Гэхдээ энэ мэт хууль дүрмээс илүүтэйгээр иргэн бүрийн ухамсар чухал. Уг нь бид өөрсдөө өгөхгүй л байвал бүх зүйл болох мэт. Бид л энэ албан тушаалтан, эрх мэдэлтэй хүмүүсийг давраасаар одоо бүр сүүлдээ энгийн үзэгдэл мэт болсон байна. Тиймээс хэн ч бай өгөхгүй, авахгүй л байхад энэ нийгэм цэвэрлэгдээд л ирнэ шүү.



Холбоотой мэдээлэл


Төмсний зраз хийж сурцгаая
Төмсний зраз хийж сурцгаая
4 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


jhgf    6 сар, 3 долоо хоног [41.85.161.136]


Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com


Зочин    7 сар []


Argagui baidald orood ugsuniig ni huuliin hariutslagaas chuluuluh heregtei. Tegvel indeed zuil il bolno