Нийгэм


“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Цэнгэл гэж хэн бэ?

1 сар TIMES.MN


Засгийн газрын хуралдаанаар Монголын төмөр зам ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Хэрлэнг Ашигт малтмал газрын тосны газрын даргаар томилсон. Тэгвэл түүний оронд буюу “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэлийг томилжээ. Компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж ийнхүү шийдсэн байна. Б.Цэнгэл нь: 


-1968 онд Улаанбаатар хотод төрсөн.

-1985 онд Дархан хотын арван жилийн гуравдугаар дунд сургууль,

-1990 онд хуучнаар ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр,

-2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар тус тус төгссөн.

-1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга,

-1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч,

-1997-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх,

- 2000 онд  Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер, 2001 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга,

-2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга,

-2002-2003 онд Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч,

-2003-2006 онд Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга,

-2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга,

-2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал,

-2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга,

-2012 оны 01 дүгээр сараас 2012 оны есдүгээр сард Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд,

-2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх,

- 2015 онд Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг тус тус гүйцэтгэж иржээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.