Дэлхий


Пёнчаны олимпод "Оросын олимпийн тамирчид" нэрээр оролцоно

7 сар TIMES.MN


ОХУ-ын тамирчид Оросын төрийн далбаан дор бус, харин олимпийн тугийн дор "Оросын олимпийн тамирчид" нэрээр Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцохоор болжээ.




Энэ талаар “Манай тамирчдыг олимпийн тугийн дор "Оросын олимпийн тамирчид" гэсэн нэрээр 2018 оны өвлийн олимпийн наадамд оролцуулах шийдвэрийг Олон улсын олимпийн хорооноос гаргасантай холбогдуулан бид хуралдаж, тамирчдынхаа санаа бодлыг сонслоо. Тамирчдын дийлэнх нь Пёнчаны олимпийн наадамд оролцох хүсэлтэй байна. Бид тамирчдынхаа хүслийг хүндэтгэж байна. Тамирчид маань Оросын төрийн далбаан дор олимпийн наадамд оролцохгүй хэдий ч Орос улсаа төлөөлөн оролцох болно” хэмээн С.Великая мэдэгдсэн байна хэмээн ТАСС агентлаг мэдээлжээ.


Өвлийн Олимпын Наадамд ОХУ-ыг “сэргээшийн бэлдмэл, түүнтэй холбоотой хэргийг засгийн газраас бодлогоор дэмжсэн” шалтгаанаар орох эрхийг нь хасаад байсан юм. 



Холбоотой мэдээлэл


Ричард Норисын шинэ дүр
Ричард Норисын шинэ дүр
2 долоо хоног, 6 өдөр
Арслан зааны соёогоор...
Арслан зааны соёогоор...
4 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.