Эдийн засаг


Инфляц өмнөх сараас 0.1 хувиар өсчээ

7 сар TIMES.MN

Улсын хэмжээнд өнгөрсөн сард инфляц 6.5 хувь байжээ. Энэ нь өмнөх сараас 0.1 хувиар, өмнөх оны эцсээс 5.8 хувиар өссөн үзүүлэлт аж.

Үүнд хүнсний бараа, тээврийн бүлгийн үнэ, орон сууц, ус цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ  өссөн нь голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрөгч сард өмнөх сараас Булган, Дундговь, Дорнод, Архангай аймагт болон Улаанбаатар хотод 0.1-0.3 хувиар буурч, бусад аймагт 0.1-1.2 хувиар өсчээ. Харин нийслэлд энэ оны арваннэгдүгээр сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 33.7 хувийнх нь үнэ өсч, 12.5 хувийнх нь үнэ буурч, 53.8 хувийнх нь үнэ өөрчлөлтгүй байсныг статистикчид онцоллоо.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.