Зөвлөгөө


Гэртээ болон ажлын өрөөнд тарьж болох жимснүүд

1 сар TIMES.MN
 Эдгээр 8 төрлийн жимсийг гэртээ болон ажлынхаа өрөөнд тарьж болох юм. Хэдийгээр ургацаа авахын тулд цаг хугацаа шаарддаг ч өдөр бүр арчилж, услах бүрт таны сэтгэл тайвшрч, стрессээс ангижруулах ач тустай гэдгийг энд хэлэх нь зүйтэй болов уу? 

1. Цитрусын төрлийн жимснүүд 



Мандарин, апельсин, лимон гэх мэтийн цитрусын /цитрусовый-citrus/ жимсийг тасалгаанд тарьж ургуулахад нэлээд хэдэн анхаарах зүйл байдаг. Цэцэглэлт болон жимсээ өгөхөд тасалгаа, хөрсний дулааныг 15-18 хэм байлгах хэрэгтэй. Гэрэл сайн тусахуйц газар байрлуулна. Гэхдээ хавар зундаа нарны шууд тусгалаас хамгаалаарай. Хавар зундаа өдөртөө 1-2 удаа усалгааг сайн хийх хэрэгтэй. Хөрс хатсанаас болж навч хуйлрах болон гөвөх , жимс бүрэн гүйцэд боловсорч чадалгүй унах болно.Усалгаа хийхдээ хүйтэн биш тасалгааны дулаантай адил хонуулсан усаар хийгээрэй.  Мандарины залуу модны хөрсийг бэлдэхдээ элс, үхрийн аргал, навчирхаг хөрсийг адил хэмжээтэйгээр буюу эдгээрийг тус бүрээс 200 грамм гэж тооцвол 400 грамм хүлэрт хөрс эсвэл үржил шимтэй хар хөрс хийнэ.  Мандарины модыг хавраас эхлэн зориулалтын бордоогоор 10-14 хоногт нэг удаа бордох ба үхрийн аргал бага зэргийг хийж уусгасан усаар ч бордож болдог.

Авокадо 


Авокадо жимсний ясыг аваад гол хавьд зүүгээр эсвэл шүдний чичлүүрээр 4 талд хатгана.  Жижиг аяганд ус хийж дүүргээд ясаа дээр нь тавиарай. Өөрөөр хэлбэл ясны тал нь усанд , тал нь ил байх учиртай. Шүдний чичлүүрээр хатгасан тул ус руу унахгүй. 3-7 хоногийн дараагаас үндэслэж эхлэх бөгөөд 3-4 см болтол нь ургуулна. Усыг нь байнга нэмж байх хэрэгтэй шүү.  Дараа нь жижиг вааранд суулгана.  Авокадо нь халуун орны жимс бөгөөд чийгэнд дуртай. Тиймээс хөрсийг чийгтэй байлгана. Жимсний мод маань 10-15 см болоод ирэхийн цагт шилжүүлэн суулгалт хийж арай томоохон саванд суулгана. 

Хойшоо харсан цонх, нар тусахгүй газар тавибал хамгийн тохиромжтой. Усалгааг сайн хийж сардаа 1 удаа бордоно. 


Ханборгоцой 



Ханборгоцойныхоо оройн хэсгийг хурц хутгаар тайрч авна. Ероолд нь жимсний үлдэгдэл үлдээж болохгүй.Доод талын навчнуудыг 2 см хэртэй тасдаж аваарай. Үүний дараа та долоо хоног жимсээ хатаана. Дараа нь усанд хийж үндэслэхийг нь хүлээнэ. Долоо хоногийн дараа та саваа бэлдэх хэрэгтэй. Ус сайн нэвтрүүлдэг хөрс бэлдээрэй. Ус ихэдвэл хан боргоцой маань гэмтэх аюултай. Одоо шороондоо ишийг нь далд ортол буюу дээд талын навч хүртэл булаад хажуугаар нь шороогоор сайн чигжиж өгөөрэй. Хан боргоцой халуун орны ургамал тул  өдрийн турш наранд байлгах нь  чухал. Гадаа болон гэрт байлгах температур нь +16°дээш байлгах хэрэгтэй. Сэрүүн агаарт гадаа ч, дотор ч удаан байлгавал хан боргоцой нь үхнэ гэдгийг санах хэрэгтэй. Хөрсийг хэт нойтон биш, чийглэг байлгах нь чухал.

Фейхоа


Энэ ер бусын онцгой зөөлөн жимсийг тарихдаа үрийг нь түүж аваад сайтар хатаана. Дараа нь хөрсөндөө гүехэн суулгана. Хэрвээ бүрэн гүйцэд боловсроогүй Фейхоа жимс худалдан авсан бол халуун , дулаан газар байлгаж хүлээх хэрэгтэй. Дараа нь үрийг нь авах хэрэгтэй гэдгийг санаарай. Энэхүү жимс маш хурдан өсөж ургадаг учраас хуучин хөсртэй нь хамт том саванд шилжүүлээрэй. 

Инжир


Инжирийн мод 60 сантиметрээс гурван метр хүртэл янз бүрийн хэмжээтэй байдаг. Агаарыг цэвэршүүлэх онцгой чадвартай  агаараас бензол, трихлорэтилен болон формальдегидыг устгадаг байна. Инжиринй модыг ургуулахын тулд үрийг аваад чийглэг хөрсөнд гүехэн суулгана. Бага зэрэг элс цацах бөгөөд тулган цаасаар битүүлнэ /бяцхан хүлэмж үүсгэнэ гэсэн үг/ Дулаан нөхцөлд байлгах хэрэгтэй бөгөөд байнга ус ёстой. 3 долоо хоногийн дараа эхний ногоо ургах бөгөөд хамгийн багадаа +14 градуст ургуулна. 

Маракуйя


Бага зэрэг исгэлэн, чихэрлэг амттай энэ жимс нь чийгшүүлэх үйлчилгээтэй бөгөөд эмчилгээний зориулалтаар хэрэглэгддэг аж.

Анар жимс 


Үрийг нь түүж аваад 1 хоног хатаана.  Хатсан үрээ бэлдсэн хөрсөндөө суулгаад бага зэрэг хөрсөөр хучаад усаар шүршиж чийгшүүлээд битүүлж, вакум орчин бий болгоно.  Ойролцоогоор 2-3 долоо хонгийн дараа соёолно. Энэ үед вакум орчноос гаргаж гэрэлтэй газар тавина. Арчилгаа багатай ургуулахад амархан жимс юм. Харин ургацаа авахын тулд багагүй хугацаа хэрэгтэй

Финик


Худалдаж авсаа жимсээ идээд ясыг нь ашиглана. Ясаа хэд хоног усанд тавьж үрслүүлнэ. Дараа нь чийглэг хөрсөнд суулгах бөгөөд 2 хоног тутамд чийгшүүлж, усаар шүршиж байх хэрэгтэй. Цитрусын төрлийн жимсийг ургуулах адил арчилгаа шаардлагатай байдаг. 


Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.