2017,12-Р Сар,12


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Судалгаа: БЗДХ-аар өвчлөгсдийн 11.9 хувийг 15-19 насныхан эзэлж байна

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхнийг тойрсон олон эрсдэлт асуудал, аймшигт хэргүүд ар араасаа гарсаар байгаа билээ. Тухайлбал, Өсвөр насныхны дунд амиа хорлолт, жирэмслэл, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж байна. 2016 оны байдлаар нийт халдварт өвчний хоёрдугаарт бэлгийн замаар дамжих халдвар байгаагаас зонхилон тохиолдох БЗДХ-аар өвчлөгсдийн 11.9 хувь нь 15-19, 29.3 хувь нь 20-24 насныхан эзэлж байна. 


Мөн таван сурагч тутмын нэг нь амиа хорлох талаар бодож, төлөвлөж, нэг ба түүнээс олон удаа амих хорлохыг оролдсон гэж хариулсан байдаг аж. Түүнчлэн Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 2016 онд бүртгэгдсэн үр хөндөлтийн 23 хувийг 15-24 насныхны үр хөндөлт эзэлж байна гэсэн дүн мэдээ ч гарчээ. 


Энэ бүх аймшигтай, харамсалтай тоо баримт үүсэх болсон гол шалтгаан нь Монголын нийт хүн ам тэр дундаа өсвөр үе, залуусын эрүүл мэндийн боловсролын талаар мэдлэг, хандлага, дадал хангалтгүй байгаад юм. 


Тэгвэл Монгол улс иргэд болон залуусдаа эрүүл мэндийн мэдлэг хэрхэн олгож байна вэ?


 2014 оноос эхлэн боловсролын хөтөлбөрийн шинэчлэлд Эрүүл мэндийн хичээлийг Хүн ба орчин, Хүн ба байгаль, Хүн ба нийгэм хичээлд интеграци байдлаар тусган оруулж эхэлсэн. Энэ нь үндэслэл муутай, оновчгүй хувилбар болсон гэдгийг мэргэжлийн байгууллагууд төдийгүй судалгааны дүн харуулж байна. 2015 онд Эрүүл мэндийн яам энэ чиглэлээр ажилладаг судалгаа, шинжилгээний байгууллага бусад талуудтай хамтран уг хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, нэгдсэн дүгнэлт гаргажээ.


А.Энхтогтох Боловсролын хүрээлэн, секторын эрхлэгч




"Дэлхийн улс орнууд эрүүл мэндийн боловсролыг 

1. бие даасан хичээл маягаар

2. хичээлийнхээ агуулгуудад интеграци хийж

3. сургалтыг дэмжих үйл ажиллагаатайгаа нягт уялдуулж авч явдаг онцлог тогтолцоотой байдаг юм байна. Харин манай улсын хувьд 2014 оноос сургалтын цөм хөтөлбөр гарсантай холбогдуулан эрүүл мэндийн хичээл "Биеийн тамир, эрүүл мэнд" гэдэг хичээлийн цагаар сургалтын төлөвлөгөө хэрэгжиж байгаа. Эрүүл мэндийн хичээлийн гол, цөм агуулга нь тусгагдсан биологи, биеийн тамирын хичээлд шинжилгээ хийхэд илүү танин мэдэхүйн агуулгууд ихтэй, нийгэм, сэтгэл хөдлөл, зан үйл төлөвшүүлэх агуулгууд арай бага хувьтай тусгагдсан үр дүнгүүд харагдлаа" гэв.


 Энэ хэвээр Эрүүл мэндийн хичээл тусдаа бие даасан цаггүй хэвээр байвал хэдэн жилийн дараа гэхэд харамсахаар үр дүнд хүрэхээр нөхцөл байдалтай байгаа тул уг хичээлийг бие даасан хичээл болгож, агуулгын хувьд ч шинэчлэх шаардлага тулгараад байна. Иймээс өнөөдөр “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт Эрүүл мэндийн хичээлийг тусгасан байдал, цаашдын авах арга хэмжээний талаар” нөлөөллийн уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад боловсрол, эрүүл мэндийн салбарын сайд нар төдийгүй энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн, олон улсын байгууллагууд оролцлоо. Тэд өнгөрсөн хугацаанд хичээлийн хөтөлбөр юуг орхигдуулсан, хэрхэн сайжруулах боломжтой талаар санал солилцсон юм.


МУБИС-ын Биологийн тэнхимийн ахлах багш Э.Мөнгөнтулга




"Эрүүл мэндийн хичээлийг интеграцичилж тухайн хичээлийн сэдэв агуулгад тохируулаад явж болох ч үндсэн судлагдахуун хичээлийн арга, агуулга, орчин, техник тоног төхөөрөмж нь ялгаатай. Тиймээс Эрүүл мэндийн хичээлийг бие даасан хичээл болгох тал дээр ажиллаж байна. Бусад улс орнууд өнөөдрийг хүртэл бие даасан хичээл болгон заасаар байна. Зарим нэг оронд биеийн тамиртай хосолсон байдаг ч энэ хичээлийн ихэнх хувь нь эрүүл мэндийн боловсрол олгох тал уруугаа чиглэсэн байдаг юм билээ. Эрүүл мэндийн хичээл бие даасан байдлаар орвол өмнөх шиг нэг цагаар орох нь хангалтгүй байгааг судалгааны дүн харуулж байна. Тиймээс бие даасан хичээл байвал долоо хоногт багадаа хоёр цаг орох хэрэгтэй. Шинэчлэн боловсруулж буй хөтөлбөр олон улсын хөтөлбөр, стандартад байдаг амьдрах чадварт суурилсан эрүүл мэндийн боловсролд түлхүү анхаарч байна" гэсэн юм.




Энэ үеэр мөн Эрүүл мэндийн салбарын сайд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ тэрээр иргэдийн тэр дундаа хүүхдүүдэд зөв дадал хэвшил олгохгүй энэ хэвээр явбал харамсахаар хэмжээнд хүрээд байгаа талаар онцолсон.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:




Манай яам БСШУСЯамтай хамтран Эрүүл мэндийн хичээлийг зайлшгүй оруулах шаардлагатай талаар хэлэлцсэн. Өнөөдөр манай улсын хүн амыг 40 гаруй хувийг 18-аас доош насны хүүхдүүд эзэлж байна. Гэтэл тэдний дунд өвчлөл их байна. Охид эрт жирэмсэлж, охид, хөвгүүд тамхи татах нь их байна. Монголын хүн амын гуравны нэг нь тамхи татаж байхад тэдний 14.3 хувь нь хүүхдүүд байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчин, идэж ууж буй зүйл нь эрүүл мэндэд нь муу байна.  Гэх мэтчилэн ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндэд санаа тавихгүй бол хожим харамсаад ч барахгүй нөхцөл байдалд бид хүрэхээр болчихлоо. Эрүүл мэндийн хичээлийг биологи, биеийн тамир зэрэг хичээлээр эрүүл мэндийн боловсрол олгох боломжгүй.




Суурь, нөөц нь өөр. Зөвхөн шүдний өвчлөл гэхэд нийслэлийн хэмжээнд судалгаа явуулахад хүүхдүүдийн 96 хувь нь шүдний өвчлөлтэй байна. Бүх өвчний суурь нь шүдний өвчин. Гэтэл ийм үзүүлэлттэй байна. Бид үүнээс сэргийлэх боломжтой. Цэцэрлэгийн насанд нь мэдлэг, мэдээлэл олгочих юм бол насан туршид нь үлдэх боломжтой. Тиймээс БСШУСЯ, ЭМЯ, Засгийн газар Эрүүл мэндийн хичээлийг зайлшгүй шаардлагатай хичээл болгож оруулах гэж байна. Зөвхөн хичээл ороод зогсохгүй амьдрах ухаанд суурилсан хичээлийг заана. Зөвшилцөлд хүрсэн. Бэлтгэл ажлыг шуурхай хангаж 2018 оны хагас жилээс оруулчих байх гэж бодож байна. Агуулга талаас нь ЭМЯ голлох үүрэгтэй оролцоно гэлээ.


Харин БСШУС-ын сайд Л.Цогзолмаа:




“Монгол Улсын ирээдүйн төлөө шинэ Засгийн газарт ажиллаж буй хоёр эмэгтэй сайдын хувиар Д.Сарангэрэлтэй хамтран хүүхэд залуусын ирээдүйн төлөө маш чухал шийдвэрийг гаргахын тулд олон улсын байгууллагуудын судалгаа, мэргэжлийн байгууллагуудын өгсөн зөвлөмжүүдийг үндэслэн хичээлийн агуулгыг шинэчилж байна. Сүүлийн 16 жилд Эрүүл мэндийн хичээлийг орхигдуулснаар хүүхдийн өвчлөл нэмэгдсэн байна. Нөгөөтэйгүүр хүн бүр дээд боловсролтой, физикч, математикч болох албагүй ч ирээдүйд ээж, аав болно, хүн болж төлөвшүүлэх эрүүл ахуйн дадал хэвшилтэй болгох дадлыг боловсролын системээр дамжуулан хийхгүй орхигдуулсан гэдэг нь хүндээ чиглэсэн маш том хөрөнгө оруулалтын зайг үлдээсэн байна.




Тиймээс цэцэрлэгийн наснаас нь шүд угаах, харилцаанд сургасныг нь үргэлжлүүлэн олговол зохих эрүүл мэндийн боловсролыг олгох хэрэгтэй байна. Тиймээс хоёр талаас хамтарсан судалгаа, шинжилгээний баг гарган ирэх есдүгээр сараас эхлэн хичээлийн хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна. Боловсролын системийн суурь нь хүн болгох, эрүүл хүн болгоход оршино. Улс орнууд энэ хичээлийн цагаа улам бүр нэмэгдүүлж байна. Тэгэхээр бид энэ талаар анхаарах болно” гэсэн юм. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 өдөр, 21 цаг []


Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага зээл олгодог 3% хүүтэй. Бид олон нийтэд болон олон нийтэд танигдсан Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол дараах маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. ЖЕСТЕР .......... 3. AGE .......... 4. ХУУДАСНААС .......... 5. Улс .......... 6. Ажлын байр .......... 7. CREDIT AMOUNT .......... 8. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР - Шаардлага 20 жил хүртэл ТАЙЛБАР: Та бидэнд эргэн ирж болно: - SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Амар мэнд үү? Та #NextStop #25жилийнОй-д дараах 4 төрөлд ХЭНИЙГ нэр дэвшүүлэх вэ? #Шилжилт25Final 👉ТопУлсТөрчЗалуу ? 👉ТопБизнесмэн ? #БүтээнБайгуулалт #Нэмье #2017Start 👉БүтээгчУлсТөрчЗалуу ? 👉БүтээгчБизнесмэнЗалуу ? www.myf.mn сайтаар орж саналаа өгөөрэй :)