Нийгэм


"Нийслэлийн залуучууд" дэд хөтөлбөрийг батлав

6 өдөр, 15 цаг TIMES.MN

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, 6 асуудал хэлэлцэж баталлаа. Хуралдааны эхэнд "Нийслэлийн залуучууд" дэд хөтөлбөрийг  Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр танилцуулсан юм.  Тэрбээр “2015 оны байдлаар Монгол Улсад 15-34 насны 1.085.000 гаруй залуус бий. Тэд нийт хүн амын 35.4 хувийг эзэлж байна. Тиймээс залууст  чиглэсэн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж  тэднийг хот суурин газарт дагаж хэвшүүлэх дадал, нийгмийн төлөвшил зэрэгт онцгой анхаарах шаардлагатай байна” гэлээ. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд залуустай холбоотой боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг орхигдуулалгүй  цогцоор нь тусгаж хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг тэргүүлэгчид онцлов.

Ийнхүү  НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар "Нийслэлийн залуучууд" дэд хөтөлбөрийг  дэмжиж  Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл болон төсөвт тусган хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болголоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улирал бүр  НИТХ-ын хуралд танилцуулж байхыг даалгав  гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.  



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.