Нийгэм


Монгол туургатны шатарчид чуулж байна

6 өдөр, 17 цаг TIMES.MN

Өвөрмонголын шатрын холбооноос “Монгол шатар” сэдэвт хурал, зөвлөгөөнийг Хөх хотноо зохион байгуулж байна. Тус хуралд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Түмэнбаяр, гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, Б.Наранбаатар нар оролцож байгаа ажээ. Мөн уг хуралд ОХУ-ын Буриад, Халимаг, Якут, Тувагийн шатрын холбоодын төлөөлөл оролцож байгаа юм байна.

МШХ-ны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр хуралд хүрэлцэн ирсэн хүндэт зочид болон  монгол түмний үндэстний оюуны уламжлалт өв соёлын нэг болох монгол шатрыг сэргээх, нийт ард иргэдийг түүнд уриалан дуудах, дэлхий дахинд монгол шатрыг таниулах, монгол ахуйг сурталчлах зорилготой эл хурлыг зохион байгуулж буй Өвөрмонголын шатрын нийгэмлэгийнхэнд талархал илэрхийлжээ. Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, УИХ-ын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятавын мэндчилгээг уламжилсан байна.

Ийнхүү Монгол туургатны эрдэмтэн, мэргэд нэгэн дор чуулж, монгол шатрыг өнөө үеийн дэлхийн шатартай мөр зэрэгцүүлэн хөгжүүлэх, нэгдсэн дүрэм, журмыг бий болгох зэрэг асуудлыг хэлэлцэж байна. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.