Улс төр


Ч.Хүрэлбаатар: Зээлээ төлж чадахгүй хандив цуглуулж явснаа ямар хурдан мартаж байна аа

6 өдөр, 20 цаг TIMES.MN

УИХ-ын чуулганы хуралдаанаар яг одоо 2018 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн асуудлыг хэлэлцэж байна.  Энэ үеэр  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоригтой холбоотой байр сууриа  илэрхийллээ.

Тэрээр “Ерөнхийлөгчийн хоригтой санал нэгдэхгүй байна. Ерөнхийлөгч хориг гэж бөөн алдаатай, төсөвийг хольж сольсон бичиг орж ирж байна.  ОУВС-г буруутгасныг ойлгохгүй байна.  Энэ бол АНУ, Солонгос, Японы бодлогыг буруу гэж байгаа юм уу.  Олон улсын харилцаа юм  шүү.  Бид зээлээ төлж чадахгүй хандив цуглуулж явсан цаг саяхан.  Үүнийг ямар хурдан мартаж байна вэ.  Эдийн засгийн хүндрэлээс гарахад ОУВС-гаас өөр арга бидэнд байгаагүй шүү” гэв.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 өдөр, 18 цаг []


Zuv, medleggui medreluuuuud der suusan zevuun tsagaa gj