Дэлхий


В.Путин 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

6 өдөр, 22 цаг TIMES.MN


     ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путин ирэх 2018 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө өчигдөр мэдэгджээ. Оросын төрийн тэргүүн Нижний Новогород хотноо ГАЗ үйлдвэрийн баярын арга хэмжээнд оролцохдоо энэ тухайгаа хэлжээ.  ОХУ-ын төр засгийн эрхийг барьж байгаа “Нэгдсэн Орос” намаас түүнийг албан ёсоор нэр дэвшүүлээгүй байгаа юм. В.Путин анх 2000 оны хавар ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд 2004 онд улиран сонгогдож, 2008-2012 онд Ерөнхий сайдаар ажиллан тэр жилдээ дахин Ерөнхийлөгч болохдоо зургаан жилийн хугацаагаар сонгогдсон.

      ОХУ-ын төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдөнө гэдгээ сэтгүүлч, телевизийн хөтлөгч Ксения Собчак хамгийн түрүүн мэдэгдсэн бол дараа нь сэтгүүлч  Екатерина Гордон хоёр дахь эмэгтэй нэр дэвшигч болж байгаагаа зарласан. Оросын дуулиан шуугиант улстөрч В.Жириновский өөрийн тэргүүлдэг Либерал ардчилсан намаас нэр дэвших нь тодорхой болоод байгааг Оросын хэвлэлүүд мэдээлж байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны гуравдугаар сард болох бөгөөд сонгуулийн сурталчилгаа энэ сард эхлэх аж.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.