Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/1028 дугаар тушаалаар Онцгой байдлын албаны зургаан алба хаагч  хурандаа цолоор шагнагдлаа.

Онцгой байдлын ерөнхий газраас Захиргааны удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлстийн дарга, дэд хурандаа Б.Үнэнбаатар, ГШУГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Д.Баярбаатар, Хангалт үйлчилгээний ангийн захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Н.Эрдэнэ, НОБГ-ыг Гал  түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхсайхан, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа М.Рэнчин-Очир, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ё.Пүрэвсүрэн нар хурандаа цол хүртлээ.

Хурандаа цолыг өнөөдөр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа болон даргын зөвлөлийн  гишүүд гардуулан өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.