Нийгэм


Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 долоо хоног TIMES.MN

ӨВЛИЙН ЭХЭН ЦАГААГЧИН ГАХАЙ САР ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР

 

Аргын тооллын: 2017.12.7, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 08.27-17.00
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хурьцахуй

 

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.