ХАБ


Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагууд энэ сард тодорно

1 долоо хоног TIMES.MN

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын нэрэмжит “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2017” болзолт уралдааныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Болзолт уралдаан нь аж ахуйн нэгж байгууллагуудыг ЖИЖИГ, ДУНД, ТОМ гэсэн 3 ангилал тус бүрээр шалгаруулдаг. Эхний ээлжинд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд албан бичгээр хүргүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудын материалтай танилцаад дууссан. Харин өчигдөр ТОМ аж ахуйн нэгж байгууллагын шалгаруулалтын ажлын хэсэг ДЦС-3, ДЦС-4,-ийн аюулгүй ажиллагааны үйл явцтай танилцлаа.  Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж байгууллагуудын ХАБЭМТөв-д ирүүлсэн материал биет байдалтай хэрхэн нийцэж байгааг газар дээр нь шалгасан юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХНХЯ-ны Хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн Х.Батсайхан, Эрчим хүчний яамны Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Бекболат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ХАБЭА хариуцсан мэргэжилтэн Н.Амартуул, ХАБЭМТөвийн Хөдөлмөрийн нөхцлийн мэргэжилтэн Л.Эрдэнэцэцэг нар багтсан.

Энэхүү уралдаан нь үйлдвэрлэлийн орчин нөхцлийг сайжруулж, ажилчдыг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажилллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, туршлагыг нь дэлгэрүүлэх зорилготой юм.    

ХАБЭМТөвийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг урьдчилсан шалгаруулалтыг хийдэг.  Ингэхдээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр болон ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, журам, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг эсэх,  үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг төсөвтөө тусган зарцуулдаг, үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны нөхцөлд тодорхой ахиц дэвшил гарсан, ажилтан эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр ажилчид хангагдсан, үйлдвэрлэл, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэг, журам, соёл тогтсон байдал зэргийг харгалзан 100 онооны системээр шалгаруулалтыг явуулдаг. Үүний үндсэн дээр  ХНХ-ын сайдын дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлэн шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг тодруулдаг уламжлалтай.

Тус болзолт уралдаанд оролцсоноор үйлдвэр, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал сайжрахаас гадна ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ ХҮРТЭХ, АЛДАРШИХ, байгууллага хамт олноо  болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хийгдсэн ажлын дадлага туршлага, шинэлэг санаачлагаа олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчилах боломжтой юм. 




Холбоотой мэдээлэл


ХАБ ХҮҮ-2
ХАБ ХҮҮ-2
5 өдөр, 19 цаг
ХАБ ХҮҮ
ХАБ ХҮҮ
1 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.