Спорт


МУГТ У.Мөнх-Эрдэнэ шилдэг боксчдын тэмцээнд өрсөлдөнө

1 долоо хоног TIMES.MN

Энэ сарын 7-ноос 10-ны өдрүүдэд Спортын төв ордонд шилдэг боксчдын тэмцээнийг "Монголын боксын холбоо" зохион байгуулах гэж байна. “Капитрон” банкны нэрэмжит тус тэмцээнийг олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат нарын шилдэг боксчид өнжихөөр болжээ.


2012 оны Лондонгийн олимп болон 2009, 2013 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-ын жинд өрсөлдөх хэвээр гэв. Мөн тэмцээнд Б.Чинзориг, Г.Баярхүү, З.Шинэчагтага, М.Батбаяр, У.Мөнх-Эрдэнэ, П.Сүхмягмар нар оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд тамирчид өрсөлдөх юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.