Оюуны спортынхон багаараа Дэлхийн аварга боллоо

6 сар, 2 долоо хоног TIMES.MN


Индонези улсын нийслэл Жакарта хотод 3 өдөр үргэлжилсэн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд нийт 90 медалийн 57 медалийг нь хүртэн, дэлхийн 7 дээд амжилт шинэчилж, 6 тамирчин ОУ-ын Их Мастер цолны болзол хангаж манай шигшээ баг 22531 оноогоор Дэлхийн аварга багаар тодорлоо.

Ингээд бид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур, Солонгос, Индонези гэх мэт олон арван улсад оюуны спортын 45 дахь тэмцээндээ амжилттай оролцож олон улсаас нийт 742 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна. Баг тамирчдадаа, академийн хамт олондоо, тамирчдынхаа гэр бүлийнхэнд болон нийт Монголчууддаа баярлалаа.


Монголын Оюун Ухааны Академийн захирал,
Ой тогтоолтын спортын ОУ-ын шүүгч 


Х.Хатанбаатар





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар, 2 долоо хоног []


Mongoliin ureedui, Mongoliin baharhal shuu ta nar min...Mongol hunii oyun uhaan delhiid super gedgiig batlaad l bna...Tur zasag ni ashiglaj, zuv tiish ni zalj chadval eh oron hezee mudgui l bosno doo...Ta nartaa eruul enh, sain saihniig husie...


Зочин    6 сар, 2 долоо хоног []


Гайхамшиг гэж энийг л хэлэх байхдаа,баярлалаа та бүхэндээ улам их амжидт хүсье


Зочин    6 сар, 2 долоо хоног []


Super!!!