О.Ууганбаатар Токиогоос алтан медаль хүртсэн анхны эрэгтэй жүдоч боллоо

6 сар, 2 долоо хоног TIMES.MN

Жүдо бөхийн бага ДАШТ хэмээгддэг “Токио Их дуулга-2017” тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг-д өрсөлдсөн О.Ууганбаатар Монголын эрэгтэй жүдочдоос анх удаагаа тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртлээ.

 

ОУХМ О.Ууганбаатар финалд Солонгосын бөх Ли Сун Хотай барилдаж, өчих мэхээр цэвэр яллаа. Ингэснээр Токиогийн “Их дуулга”-аас алтан медаль хүртсэн анхны эрэгтэй тамирчин боллоо. Үүнээс өмнө манай эрэгтэй бөхчүүдээс хэн нь ч Токиогийн “Их дуулга”-аас алтан медаль хүртэж байгаагүй юм.

 

Мөн тус өдөр 81 кг-ын жинд барилдсан Н.Дагвасүрэн хүрлийн төлөө Португалын Анриг ялж, медалийн тавцанд зогсчээ. Ийнхүү Монголын баг тамирчид Токиогийн “Их дуулга” тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлж чадсан байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг нар мөнгөн медаль хүртсэн билээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.