Спорт


Эйр трансийн ой Б.Бат-Өлзий харцагынх боллоо

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Эйр транс ХХК үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан амжилттай сайхан болж өндөрлөлөө. Улсын аварга Г.Эрхэмбаяр, арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Соронзонболд тэргүүтэй бөхчүүд зодоглосноос Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Монтед ХХК, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, БХИС, Корео оптик ХХК, Увснуур дэвжэний бөх улсын харцага Т.Баасанхүү үзүүрлэв. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Мондей групп, ОБЕГ, Аврагч СХ, Таван-Хан дэвжээний бөх улсын аварга Г.Эрхэмбаяр, Ховд аймгийн Буянт сумын харьяат, ЗТНэгтгэл ТӨХК, Хилчин СХ, Ховд дэвжээний бөх, улсын харцага О.Хангай нар шалгарав.


Дөч шүргэж яваа Эрхэмбаяр аварга бөхийн өргөөний барилдаануудад наадмаас хойш анх удаагаа өнөөдөр зодоглож, хорин хэдтэй залуустай эн тэнцүү өрсөлдөн их шөвөгт шалгарлаа. 
Зарим өндөр цолтнууд дор даваанд унав. Завханы с.з Д.Батбаатар арслан Н.Батсуурийг, Завханы а.н Т.Дүгэрдорж гарьд Н.Ганбаатарыг, Архангайн а.н Б.Чинбат гарьд Ж.Бат-Эрдэнийг, Архангайн а.з Л.Отгонбаатар арслан Э.Оюунболдыг, Хөвсгөлийн а.а Б.Даваа-Очир заан Б.Пүрэвсайханыг тус тус орхиж, үзэгчдийг ихээр шуугиулав.


ТАВЫН ДАВАА
1. Г.ЭРХЭМБАЯР у.ав – Д.АНАР у.н
2. Б.ГОНЧИГДАМБА у.г -Л.ОТГОНБААТАР а.з
3. Б.БАТМӨНХ у.з – Б.ДАВАА-ОЧИР а.а
4. Н. ЖАРГАЛБАЯР у.з – Ш.ШИНЭБАЯР у.н
5. Б. СОРОНЗОНБОЛД у.з – Д.АМАРСАЙХАН у.н
6. Т. БААСАНХҮҮ у.х – М.БАДАРЧ у.х
7. Б. БАТ-ӨЛЗИЙ у.х – Ц.ОДБАЯР у.н
8. О. ХАНГАЙ у.х – Б.АМАРЗАЯА у.н 
Зургаагийн даваа
1. Г.ЭРХЭМБАЯР у.ав – Д.АМАРСАЙХАН у.н
2. Б.ГОНЧИГДАМБА у.г -Т.БААСАНХҮҮ у.х
3. Б.БАТМӨНХ у.з – О.ХАНГАЙ у.х 
4. Н. ЖАРГАЛБАЯР у.з – Б. БАТ-ӨЛЗИЙ у.х 
Долоогийн даваа
1.Г.ЭРХЭСБАЯР у.ав -Т.БААСАНХҮҮ у.х
2.Б.БАТ-ӨЛЗИЙ у.х – О.ХАНГАЙ у.х
Наймын даваа
1.Т.БААСАНХҮҮ у.х – Б.БАТ-ӨЛЗИЙ у.х



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.