Спорт


"Алтан бөмбөг"-ийн санал хураалт эхэллээ

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааны санал хураалт эхэллээ.


“Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааны үеэр тодруулдаг

-“Оны шилдэг эрэгтэй тоглогч”,

-“Оны шилдэг эмэгтэй тоглогч”,

-“Оны шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”,

-“Оны шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”,

-“Оны шилдэг ганган гоол”,

-“Бэлгэдлийн 11”,

-“Оны шилдэг шүүгч”,

-“Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал”-ыг уламжлал ёсоор гардуулна.


Мөн энэ жилээс эхлэн “Оны шилдэг гадаад тоглогч”-ийн шагнал нэмэгджээ. Харин оны шилдгүүдийг тодруулахад санал өгөх эрх бүхий байгууллагуудын нэрс өөрчлөгдөөгүй. Эрэгтэй номинациудад “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 10 багийн дасгалжуулагч, багийн ахлагч, эмэгтэй номинациудад энэ жилээс “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн багуудын дасгалжуулагч, багийн ахлагч нар санал өгнө.


Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны нэр бүхий 15 сэтгүүлч зөвхөн эрэгтэй номинациудад санал өгч 2017 оны “Алтан бөмбөг”-ийн эздийг тодруулах аж. Санал хураалт энэ сарын 10-ны 16:00 цагт хаагдах бөгөөд санал өгөх эрх бүхий байгууллагууд өдөр бүрийн 10:00-20:00 цаг хүртэл саналаа өгөх боломжтой юм байна.


МХБХ-ны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа уламжлал ёсоор 12 дугаар сарын 12-ий өдөр болно.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.