2017,12-Р Сар,01


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Онцлох сэдэв


Хүчирхийлэлд дан ганц эмэгтэйчүүд өртдөггүй

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Энэ залууг Б гэдэг. Тэрбээр оюутан байхдаа цагийн ажил хийдэг байсан бөгөөд тэр үедээ хамт ажилладаг байсан бүсгүйтэйгээ үерхэж эхлэн, дунд нь салж нийлсээр гурван жилийн нүүр үзжээ. Түүнийг бага байхад нь эцэг эх хоёр нь нас баран эгч ах нь өсгөн хүмүүжүүлсэн байна. Тэрээр улсынхаа нэр бүхий сургуулийг шашин судлалын мэргэжлээр төгссөн. Тамхи татдаг, архи уудаггүй нэгэн юм. Найз бүсгүйтэйгээ сүүлийн нэг жилд хамт өрөө түрээслэн амьдарч эхэлсэн тул эгч нар нь найз бүсгүйнх нь гэр бүлийнхэнтэй уулзан таваг идээг нь тавин бэр гуйсан байна.


Гэр бүлийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.2-т зааснаар, гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ гэж заасан байдаг. Тэгэхээр хамтын амьдралтай эсэхээс үл хамааран, гэрлэлтээ бүртгүүлээгүй этгээдийн хооронд гэрлэгчдийн эрх, үүрэг үүсээгүй гэж үзэж болох юм. Ийм эрх, үүргийн харилцаа нь үүсээгүй гэр бүл Монголын 8 гэр бүл тутмын нэг нь байдаг гэсэн судалгаа ч гарчээ.


Мөн өнөөдөр таван монгол гэр бүл /хамтран амьдрагч/-ийн нэг нь салж байна. Хамтран амьдрагч болох хэд хэдэн шалтгаан байдаг талаар ийм судалгаа байдаг аж. Судалгаанд оролцогчдын 30 хувь нь бие биенээ таньж мэдэх, эхнэр нөхрөө шинжих зорилгоор гэж хариулсан байхад мөн л 30 орчим хувь нь хариуцлагаас зайлсхийх, 25 хувь нь гэр бүл болоход бэлэн бус байгаа үедээ гэж хариулсан бол салахад амар, гэрлэлтийн талаар буруу ойлголттойгоос гэсэн хариултыг 10 гаруй хувь нь өгчээ.


Залуу хааяа эгч ахындаа ирэхэд нь хүзүү болон нүүр нь хумсны сорвитой байхыг харсан ч дуугүй л өнгөрдөг байж. Гэвч нэгэн шөнө эгчийнх нь утас дуугаран “Аллаа, хядлаа, туслаарай” хэмээн чарлан найз бүсгүй нь утастсан тул эгч нь такси барин яаран очив. Гэтэл дүү нь эрүүл, тархи нь хагарсан байдалтай цусандаа холилдон байж байв. Харин найз бүсгүй нь согтуу хамраас нь цус гарсан тул орилж чарлан уйлж суугаа байдалтай байжээ.


Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлтээр хамтран амьдрагчдыг оруулж өгсөн.




Энэ талаар залуу ярихдаа найз бүсгүй нь түүнийг байнга харддаг. Ямар ч эмэгтэй найзгүй болсон. Фэйсбүүк дэх бүх эмэгтэй найз нарыг нь блоклосон. Одоо бүр эрэгтэй найз нартайгаа ч уулзаж чадахаа байсан. Хардалтаас үүдэн байнга хэрүүл гардаг. Өөрт нь гар хүрдэг. Энэ удаад тархийг нь хагалсан учир гар хүрч алгадсан хэмээн эгчдээ хэлсэн байна.


Энэ оны хоёрдугаар сараас мөрдөгдөж эхэлсэн тус хуульд зөрчил болон гэмт хэргийг заагласан.




Харин найз бүсгүй нь “Өнөөдөр найз охины маань төрсөн өдөр учир бага зэрэг дарс уугаад орж ирсэн. Гэтэл зүв зүгээр байхад архи уулаа гэж намайг алгадсан. Санаандгүй юм шидтэл тархийг нь хагалсан. Бид хоёр одоо жинхэнээсээ сална, дүүгээ аваад яв, дахиж над руу битгий явуулаарай” хэмээн хэлсэн байна.




Эгч нь ч дүүгээ аваад явж. Иймэрхүү байдал байнга болдог хажуу айлууд нь цагдаа дуудахаар цагдаатай нь хэрэлдээд явуулдаг, цагдаа нар бүр тоохоо байсан. Мөн ээжийгээ байхад хүртэл ийм байдлаар хэрэлддэг, ээж нь охиноо бүр тоохоо байсан гэж залуу гэр бүлийнхэндээ хэлжээ. Ингээд тус хоёр хос тусдаа хоёр сар болсон бөгөөд найз бүсгүй нь уучлан хүсэн, байнга ярьдаг. Удахгүй гадаад руу явах гэж байгаагаа ч хэлсэн байна.




Энэхүү асуудалд нийгэмд зонхилсон шиг хүйсийн тэгш эрхийн асуудал хөндөгдөж байна. Нийгэмтэй адил эгч нар нь залууг л буруутгасан. Хүчирхийлэлд зөвхөн эмэгтэйчүүд өртдөггүй бөгөөд эрэгтэйчүүд ч гэсэн өртдөг. Гэхдээ тэд энэ мэт асуудлаа хэнд ч хэлдэггүй бөгөөд бие махбодоороо хүчирхийлүүлэхгүй ч сэтгэлзүй, эрх ашгаараа хүчирхийлэлд өртөж байдаг тухай мэргэжилтнүүд онцолж байна.



Холбоотой мэдээлэл


Ц.Нямдорж VS Б.Хурц
Ц.Нямдорж VS Б.Хурц
2 сар, 3 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


xaraa xar gej aimaar uvchin bainaa


Зочин    1 сар, 2 долоо хоног [124.158.126.197]


shimnuusnuud bnaa bn


Зочин    1 сар, 2 долоо хоног []


al ruu ni arhinii shil shaaval taarsa ulugchin bna


Зочин    1 сар, 2 долоо хоног []


За ёстой ийм юм зөндөө шүү, манай охин хүртэл нөхрөө мөн ч их зовоох юм,яахаа ч мэдэхээ байсан, хар гэж нэг лай байнаа, байна.