"Ид шидийн орон" цэцэрлэг хүүхдүүдээ авч эхэлжээ

6 сар, 2 долоо хоног TIMES.MN

Хүүхэд хамгааллын цогцолбор төв барина, барилгын ажлаа эхлүүлж байна гэж "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан тэргүүтэй залуус зарласнаас хойш ердөө 5 сарын дараа "Ид шидийн орон" Зүүн салааны гэр хороололд сүндэрлэн боссон. Тэгвэл "Ид шидийн орон" цэцэрлэг хүүхдүүдээ авч эхэлжээ. Энэ талаар Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудаснаа "Ид шидийн орон цэцэрлэг хүүхдүүдээ авч эхэллээ. Хоёр настнуудаас маань нэг хоёр хүүхэл уйлаад авав. Зарим нь ч бүр аль хэдийн тоглоод эхэлчихсэн. Би ч ангийн дарга болох юм байна даа гээд сууж байна. Ямар их жаргал вэ" хэмээн бичжээ. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар, 2 долоо хоног []


түмний төлөө сайхан үйл хийсэнд баяр хүргэж аз жаргал хүэн ерөөе.