TIMES Ярилцлага


Л.Оюун: Шавийн эрдэм багшаас гэдэг. Багшийн ажлыг бодитойгоор үнэлэх механизм, таатай орчин бүрдүүлэхэд асуудал шийдвэрлэгдэнэ

7 сар, 3 долоо хоног TIMES.MN

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн багш, доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.


-Энэ сарын дундуур 2018 оны төсвийг баталлаа. Төсвийн талаар та ямар байр суурьтай байна вэ?


-Халамжийн шинж чанартай, маш хурдан хугацаанд бараг хэлэлцэгдэлгүй батлагдсан төсөв боллоо. Дараа нь тодотгоно гэдэг утгаар л хандаж байгаа байх. Төсвийн тодотгол хийдэг маш тодорхой шалтгаанууд төсвийн тухай хууль дээр байдаг. Манайхан төсвөө дутуу  хэлэлцээд дараа нь тодотгодог муу зуршилтай болчихсон. Уг нь УИХ –р баталсан бол хууль болоод мөрдөгдөөд явж байх ёстой л доо. 


-Төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг байхаар баталлаа. Алдагдлыг бууруулж батлах боломж байна уу?


-Алдагдлыг орлогоо нэмэгдүүлэх, зардлаа хэмнэх замаар бууруулж болно. Утга учиргүй халамжлах мөнгөө танасан бол алдагдлыг бууруулж болох байсан. Урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээнд мөнгө зарцуулах нь зүйтэй. Ингэснээр ирээдүйд орлого нэмэгдэх нөхцөл бүрдэж байдаг.


-Энэ удаагийн төсвийн бодлогод шинэчлэл хийсэнгүй гэвэл та санал нийлэх үү?


-Тийм. Эдийн засгийн нөхцөл байдлыг урт хугацаанд сайжруулах алхамыг хийх хэрэгтэй. Сонгуулаа бодоод, олон нийтэд таалагдах гэсэн богино хугацааны арга хэмжээнүүдийг авдаг нь ердөөсөө таалагддаггүй.


-Монгол Улсын өр 24.5 тэрбум ам.долларт хүрлээ гэх юм. Нийт өрийн 60 хувийг гадаад өр эзэлж байна. Өрийг өрөөр төлж байгааг та хэрхэн дүгнэж байна вэ. Хамгийн сүүлд Гэрэгэ бонд гэж 800 сая ам.долларын зээл авлаа?


-Өрийг өрөөр төлж байгаа нь байдлыг муутгаж байна. Үүнийг нэг ийм жишээгээр тайлбарлавал амархан  байх. Арилжааны банк аж ахуйн нэгжүүдэд тодорхой төсөл хэрэгжүүлэхэд нь зориулж зээл олгодог. Зээлдэгч авсан зээлээ хүүгийн нь хамт зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн төслөөс олсон орлого, ашгаасаа төлдөг. Төлж чадахгүй бол дахиж зээл авч өмнөхөө төлнө гэж байх уу? Тэгэхээр өрийг өрөөр төлнө гэдэг буруу гэдэг нь харагдаж байна. Орлого олох үйл ажиллагаанд л зориулж санхүүжилт зээл авдаг. Орлого бүтээхгүй зээл нь өрийн дарамтыг үүсгэнэ. Өрийг өрөөр дарж байна гэдэг нь маш муу менежменттэй байна гэдгийг илтгэж байна. Олон улсын зах дээрээс босгосон манай улсын зээлийн зориулалт нь их тодорхой бус байдагт асуудал байдаг. Жишээ нь Чингис бондын зориулалтыг нь 2 ангилж үздэг. Нэг хэсэг нийтийн зориулалттай дэд бүтэц, зам, тэгээд барилга орон сууц гэх мэт. Энэ салбарууд хөрөнгө оруулалтаа урт хугацаанд нөхдөг салбарууд. Гэтэл Чингис бондын зээлийн хугацаа 5 жил. Үүнээс болоод зээл төлөхийн тулд ахиад бонд гаргах шаардлагатай болсон. Нөгөө хэсэг нь тодорхой аж ахуйн нэгжүүдэд олгосон. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ихэнх нь зээлээр баахан техник, тоног төхөөрөмжөө авчихсан. Хүчин чадлын ашиглалт нь бүрэн биш. Иймээс төлөвлөсөн, тооцоолсон орлого, ашгаа авч чадахгүй байдал үүсээд байгаа юм билээ. Ингээд авсан зээлээ төлж чадахгүй болж ахиад бонд гаргах хэрэг гараад байна.   

 

- 2018 онд Монгол Улсын эдийн засаг өөдрөг байх төсөөлөл байна уу?


-2018 онд эдийн засаг тогтворжих л хэрэгтэй байна. Өсөлт хөгжлийн тухай ярих болоогүй. Манайд уг нь нөөц их байгаа. Тэдгээрийг зөв удирдах хэрэгтэй байна. Багш нарын цалин бага байгаа нь нэг чухал нөөц шүүдээ. Цалинг нэмэхэд хөдөлмөрийн бүтээмж нэмэгддэг. Иймээс энэ бол нөөц.    


-Багш нар ажил хаялт зарлаж цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьсан. Үүнийг хэрэгжүүлэх боломж байсан уу. Гэвч 2018 оны төсөвт төрийн албан хаагчдын цалин нэмэх талаар зардал тусгасангүй.


-Харин тийм. 2018 онд цалин нэмэгдэхгүй нь байна. Харин халамж буюу нэг удаагийн тэтгэлэг л олгогдох нь байна. Цалин бол урт хугацааны асуудал. Халамж, тэтгэмж бол нэг удаагийн асуудал. Цалин өсөхөд худалдан авалт нэмэгдэж, хэрэглээ нэмэгдэж эдийн засаг өсдөг. Хэрэглээ, борлуулалтаар дамжуулж эдийн засаг өсдөг хуультай. Цалин нэмэхийн учир энэ л дээ. Цалин нэмэх боломж байна уу? гэж асууж байна. Цалин нэмснээр эдийн засаг өсч цалин нэмэх боломж бүрдэнэ. Боломж байхгүй гээд боломжоо хаагаад байж болохгүй. Боломжийг гаргаж ирэх хэрэгтэй. Энэ боломж нь цалин нэмэх гэж ойлгож болно.Гэтэл цалин нэмэхгүйгээр зөвхөн нэг удаагийн тэтэгмжээр л аргацаах нь л дээ.       


-Багш нарын цалинг хавтгайруулж  нэмэх биш сайн ажилладаг багшид илүү цалин олгох, ур чадварын үнэлгээний систем нэвтрүүлвэл та дэмжих үү?


-Тэгэлгүй яахав. Үүний тулд багшийн ажлыг үнэлдэг тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Хэн гэдэг багш ямар ажлыг хичнээнийг хийгээд байна гэдгийг  бүртгэлжүүлэх хэрэгтэй. Бүртгэхдээ цахимаар бүргэх хэрэгтэй.  Багшийн ажлын үнэлгээний нэг арга бол суралцагсадын амжилт шүү дээ. Сурагчдын гаргаж байгаа амжилтаар багшийн ч, сургуулийн ажлыг үнэлж болно. Сурагчдын амжилтыг харах хамгийн том хэлбэр бол элсэлтийн шалгалтын дүн байж болно. Сургуулиудыг хүүхдүүдийнх нь амжилтаар рейтинглэж гаргасан байна билээ. Дээгүүр орсон сургуулийн багш нар илүү өндөр цалин авах ёстой. Энэ чинь ур чадварын үнэлгээний системын нэг хэсэг. За тэгээд сургууль дотроо багш нарыг үнэлэх механизмтай байх ёстой. Багшийн ажлын үнэлгээний олон аргууд байж болно. Тэгээд үнэлгээний сайн аргуудыг туршлага болгоод нэврүүлж болно. Багшийг үнэлэхдээ өрсөлдөөний зарчмыг баримтлах хэрэгтэй. Өрсөлдөөн бол хөгжлийн хөшүүрэг. Багш нарыг үндсэн ажлынх нь хүрээнд өрсөлдүүлэх хэрэгтэй. өрсөлдөгч талууд “хүчтэй өрсөлдөгч бол миний хөгжил” гэж хардаг байх ёстой гэх мэт олон аргууд байдаг.         

 

-Та олон жил багшилж байгаа хүн. Боловсролын салбарт ямар шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэж байгаа вэ?


-Шинэчлэл хийх шаардлага хаа ч байдаг. Боловсролын салбар ч ялгаагүй. Ерөнхий боловсролын сургуулийн шинэчлэл явагдаж байна гэж харж байдаг шүү. Үе үеийн Засгийн газар анхаарч ирсэн. Их дээд сургуулийн хувьд ч шинэчлэл хэрэгтэй. Энэ угаасаа тасралтгүй процесс. Гол барих чиг нь чухал. Миний хувьд “Шавийн  эрдэм багшаас” гэдгийг байнга барих ёстой гэж боддог. Сургалтыг багш л авч явдаг шүүдээ. Багшийн ажлыг бодитойгоор үнэлэх механизмтай, таатай орчинг бүрдүүлэхэд л ер асуудал шийдвэрлэгдэнэ дээ. Таатай орчин гэдэг нь нэг ангид суралцагчидын тоо гэх зэрэг стандартуудыг хангах орчныг хэлж байна.      

 

Л.Ариунцэцэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 1 өдөр []


Та төлбөр тооцоо, бизнесийг төлөхөд зээл хэрэгтэй юу? Бизнес эсвэл хувийн зээл олгох хууль ёсны компанийг хайж байсан уу? Та яаралтай тусламжийн зээл хэрэгтэй юу? Би АНУ-ын Сүлжээний Корпорацийн Капитал кредитийн байгууллагад маш бага хүүтэй зээл, төлбөрийн зээл, хувийн зээл, бизнесийн зээл зэрэг аль аль талдаа аль ч зээлийг санал болгож байна гэдгийг мэдэгдэхийг хүсч байна, бид бүртгүүлсэн Африкаас зээлдүүлэгч гэж нэрлэгддэг олон тооны хүмүүс, компанид зээлдүүлсэн олон улсын байгууллагад зээл олгосон зээлийн байгууллагаас зээл авахыг зөвшөөрдөг. Хэрэв танд ямар нэг төрлийн зээл хэрэгтэй бол: capitalhomefinance@outlook.com эсвэл whatsapp + 15512497307 дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.


Зочин    2 сар, 1 долоо хоног []


Та хууль ёсны зээл хайж байна уу? Зээл хайж зээлэхээс залхаж байна   Ипотекийн зээл? Та банкуудаасаа татгалзаж байсан уу?   Бас нэг удаа скандиндаж байсан уу? Тэгвэл таны санхүүгийн хямрал биднийх   $ 1,500.00 хүртэлх хөнгөлөлттэй зээлийг санал болгох. $ 300,000,000.00 Max.at 2%   хүүгийн хэмжээ. Бид гэрчилгээтэй, найдвартай. бид танд тусалж чадна   Санхүүгийн хувьд бидэн рүү имэйлээр буцаж ирдэг   (desmondloaninverstment@hotmail.com) энэ МЭДЭЭЛЭЛ.   Өргөдөл гаргагч нэр   Нас:   Хүйс:   Хот:   Улс:   Улс:   Хаяг:   Мэргэжил:   Сарын орлого   Гар утас   Зээлийн хугацаа:   Зээлийн хэмжээ   Тэмдэглэл: Бүх хариултыг Компанид хүргэх ёстой   И-мэйл: desmondloaninverstment@hotmail.com Regards, Desmond Lee.


Зочин    2 сар, 1 долоо хоног []


ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ НЭМЭЛТ БАРИХ Сайн уу, Таны санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 2,000.00 хүртэлх зээлийг хамгийн ихдээ $ 100,000,000.00 хүртэл олгодог бөгөөд тав тухтай үргэлжлэх хугацаа нь 1-ээс 30 жилийн хооронд хэлбэлзэж 3% -ийн маш бага хүүний түвшинд хүрдэг. И-мэйлээр бидэнд хандаарай: constantloanfirm1@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Та хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахы


Зочин    2 сар, 2 долоо хоног []


Ариунцэцэг


Зочин    6 сар []


Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага зээл олгодог 3% хүүтэй. Бид олон нийтэд болон олон нийтэд танигдсан Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол дараах маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. ЖЕСТЕР .......... 3. AGE .......... 4. ХУУДАСНААС .......... 5. Улс .......... 6. Ажлын байр .......... 7. CREDIT AMOUNT .......... 8. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР - Шаардлага 20 жил хүртэл ТАЙЛБАР: Та бидэнд эргэн ирж болно: - SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM


albaker    6 сар, 2 долоо хоног []


Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com


Зочин    7 сар, 2 долоо хоног []


zob shuu


Зочин    7 сар, 2 долоо хоног [66.181.184.236]


Дэмжиж байна багшаа


Зочин    7 сар, 3 долоо хоног []


sain bagsh bolobtsroliin tsom


Зочин    7 сар, 3 долоо хоног [66.181.184.236]


Uneheer zob shuu. bagshiin ajliig uneleh systemtei boloh yostoi