2017,11-Р Сар,28


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Ц.Төгсжаргал: Бүтээл мөнгөний төлөө явахаараа л буруу тийш эргэдэг

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN
Гэр бүл, хайртай дотнын хүмүүстэйгээ халуун дотно уур амьсгал төрүүлэн баярладаг баярын нэг бол яах аргагүй шинэ жил билээ. Шинэ жилийн баяраар хэн нэгэндээ хэзээ ч мартагдахгүй, энэ хорвоод цор ганц тийм л бэлэг баримаар байна уу. Тэгвэл зөвхөн танд, таны хайртай хэн нэгэнд зориулж баримлын шавраар гайхалтай бүтээл урладаг “Төгс арт” урлангийн авьяаслаг нэгэн бүсгүйтэй уулзаж ярилцлаа.




Тэрээр JumpingClay гэх дэлхийд алдартай баримлын шавар ашиглан цор ганц бүтээлийг урладаг билээ. Энэхүү баримлын шавар болоод энэ урлал нь юугаараа онцгой вэ гэхээр JumpingClay баримлын шавар нь хэрэглэхэд маш зөөлөн, жимсний үнэртэй, гарт наалдахгүй, мөн хамгийн гайхалтай нь бүтээл хийсний дараа таны хийсэн зүйл чинь агаарт хатаж хэзээ ч дахин эвдрэхгүй бат бөх чанартай болдог аж.


-Сайн байна уу. Та юуны өмнө өөрийгөө танилцуулаач. Мөн анх яаж ийм зүйл хийе гэсэн сэдэл төрсөн бэ.

-Сайн байна уу. Намайг Ц.Төгсжаргал гэдэг. Би 2015 онд санхүүгийн менежмент мэргэжлээр төгссөн. Төгсөөд нэг жил мэргэжлээрээ ажилласан. Баримлаа энэ оны эхээр л хийж эхэлсэн дээ. Хүүхэлдэйн баримал бол миний хобби байсан. Багаасаа зураг зурдаг, баримлын шавраар элдэв зүйл хийх дуртай байсан. Би ер нь янз бүрийн зүйл туршиж, хийж үзэх дуртай. Ер зүгээр суудаггүй. Энэ JumpingClay гэдэг энэхүү урлал, материал нь дэлхийд маш алдартай.


-Анх ямар бүтээлийг хэнд зориулж хийж байсан бэ.

-Хамгийн анх шууд л хүн хийж эхэлсэн юм байна. Дотнын хүндээ зориулж хийж өгч байсан. Анхны бүтээлээ 18 цаг хийж байсан. Тэвчээр их шаардагддаг. Захиалгын хувьд анхны захиалга маань Солонгос руу явсан. Дараа нь Орос, Америк гээд гадаадаас захиалга авдаг байлаа. Монголоос сүүлд л захиалга авч эхэлсэн. 



-Манайд бас сүүлийн жилүүдэд гар урлал нэлээд хөгжиж, хүмүүс ч сонирхох болсон.

-Тийм. Одоо л хөгжиж эхэлж байна, гар урлал сонирхдог хүмүүс ч олширсон байна. Өмнө нь хүмүүс үйлдвэрийн зүйлд илүү дуртай байсан.


-Шавар нь тусгай шавар байдаг гэсэн үү. Бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулаач. Нэг бүтээл хийхэд хэдий хэр хугацаа шаардагдах вэ.

-Миний хувьд Солонгосын JumpingClay, IClay гээд агаарт хатдаг хоёр янзын шаврыг хэрэглэдэг. Өөр олон төрлийн орлуулах бүтээгдэхүүн байгаа л даа. Хүүхдийн биед хоргүй, элдэв үнэргүй зэрэг хүүхдүүдийн түлхүү хэрэглэдэг баримлын шаврууд ч болно. Миний хийсэн энэхүү бүтээл маань хараахан бүрэн гүйцэд хатаагүй байна. Хатахаараа унасан ч яах ч үгүй, хагарч, бутарч, гарын аясаар хэлбэр дүрсээ алдахгүй. Тийм онцгой чанартай.


-Би барьж үзэж болох уу.

-Бололгүй яахав.


-Ямар хөнгөн юм бэ. Би бодохдоо хүнд, гарт наалдах байх гэж бодсон.

-Үгүй ээ. Маш хөнгөн. Энэхүү баримлын шавар нь өөрөө гарт наалдахгүй, хөнгөн, харшил үүсгэхгүй, хүүхэд тоглоход илүү тохиромжтой. чанарынх. Бас их сайхан үнэртэй. Та үнэрлээд үз дээ. Хүүхдүүд унагаж, эвдэнэ гэж санаа зоволтгүй. Нэг хэцүү нь нэг л буруу хийвэл дахин хийхээс өөр аргагүй. Засаж, янзлах боломжгүй. Миний хийсэн бүтээлийг та хар даа. Гар, хөл, бие нь гээд гоё гөлгөр байгаа биз.




-Тийм байна. Яаж ийм гөлгөр болгосон бэ. Тусгай хуурай гэх мэт материал байдаг юм уу?

-Үгүй ээ. Тийм тусгай материал байхгүй. Тухайн хүний ур чадвараас л шалтгаална. Авьяасаараа л ийм гөлгөр, өөгүй болгоно доо.


-Нүд, ам гэх мэт жижиг чимхлүүр ажлыг нь тусгай будгаар зурдаг уу.

-Үгүй ээ. Тийм будаг байдаггүй. Бүгдийг нь баримлын шавраараа л хийнэ. Харин суурин дээр нь бичсэн дурсгалын үгийг л бичдэг зориулалтын бал байдаг. Мөн саа гэх мэт олон чимэглэх зориулалттай зүйлс байгаа л даа. Энэ бүхнийг гаднаас оруулж ирвэл нэлээд мөнгө шаардлагатай. Жаахан үнэтэй. Миний хувьд зөвхөн өөрийнхөө хувийн хэрэгцээнд хэрэглэхээр л Солонгосоос захиалж авчирдаг. Тэрнээс яг зарж, борлуулъя, ашиг ольё гэсэн бодол байхгүй ээ. Сонирхлоороо л хийж, хийлгэхийг хүссэн хүмүүст захиалгаар хийж өгөөд л байж байна.


-Ашиг орлого ольё гэсэн бодолгүй гэсэн үг үү. Хүүхдүүдэд сургалт явуулж байсан гэж сонссон.

-Тийм. Одоо гэхдээ больсон. Би бол өөрөө л хараад сурсан. Заадаг мэргэжлийн хүмүүс өөрөөр тайлбарлаж магадгүй. Энэ урлал нь хүүхдийн IQ-г маш сайн хөгжүүлж, сэтгэн бодох чадварыг нь сайжруулдаг. Хүүхдүүд бол хүн хийж чадахгүй. Хүүхэлдэйн баатар хийдэг. Миний хувьд хүүхдэд заахад хялбархан дарааллыг бий болгон зургаар харуулан заадаг байсан. Мөн цэцэрлэгийн багш, сайн дурын төрийн бус байгууллагатай хамтран эмзэг бүлгийн хүүхдүүдэд зааж өгч байсан. 


Түүнчлэн ээжүүдийн группүүд байна. Тухайн ээжүүд маань долоо хоногийн нэг өдрийг зориулан, кофе шопд суун шинэ зүйл сурахыг хүсдэг. Жижиг түлхүүрийн оосор гэх мэт зүйлс сураад явдаг. Яг ашгийн төлөө, мөнгөний төлөө бол явдаггүй. Бүтээл ер нь мөнгөний төлөө яваад ирэхээрээ л буруу тийшээ явдаг гэж боддог. Сэтгэлээ шингээж хийсэн зүйл л сайхан бүтээл болдог. Миний хувьд ойрын хэдэн жилдээ зааж, сургая гэсэн бодол алга. Магадгүй хэдэн жилийн дараа байдал өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй.




-Үнийн хувьд хэдээс хэдэн төгрөгийн хооронд байх уу. Тухайлбал, нэг том хүн тэдэн төгрөг гэдэг ч юм уу. Тодорхой бас ханш байгаа байх.

-Том хүн 20 мянга. Хүүхэд 5-15 мянган төгрөг гээд л хоорондоо ярилцаж байгаад л үнээ тохирдог. Минийх 20 см-ийн хэмжээтэй байгаа. Тэрнээс доош хийсэн ч болно, илүү гаргасан ч болно. Хүнийхээ тоогоор үнэ нь бодогдоод л явчихна гэсэн үг. Хөргөгчний соронз, түлхүүрийн оосрыг 5-10 мянган төгрөгөөр хийлгэж болно. Нэг бүтээлийг хийхэд хоёроос дээш цаг зарцуулдаг. Хатахдаа их хугацаа зарцуулдаг. Бүрэн хатахад 3-4 хоног шаардлагатай. Сайн хатааж байж өгөх хэрэгтэй. Хатахдаа л их хугацаа шаардагддаг.




-Захиалга хэр их ирэх үү.

-Захиалга байх үедээ байна, байхгүй үе дээ байхгүй. Ихэвчлэн эрэгтэй хүмүүс захиалдаг. Байгууллагын захиалгыг 21 хоногийн өмнөөс авдаг. Гараар бүх зүйл хийгддэг учир хийж амжихгүй.


-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Илүү олон хүнд цор ганц, нандин бүтээл урлаж өгөөрэй.












Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 1 өдөр []


Mash sn buteeludig urldag shuu. Setglese handaj uurnhu durtai zuiliig hij bga blhoor ter hereere humuust az jargal ugch chddg tm mundag urlaach busgui. Tugs Art best of the best amjiltt hchgeerei urd chn mash ih blmj bn 😉💪✌✊👊


Зочин    2 долоо хоног, 1 өдөр []


Ih goy sodon saihan beleg ymaa


Зочин    2 долоо хоног, 1 өдөр []


Buteel bolgond ni setgel shingen urlasan ni uneheer medegddeg mundag ohin shuu. Tsaashdiin amjilt ni tusuulsnuus ch iluu baig.


Зочин    2 долоо хоног, 1 өдөр []


Ene togs artin buteel uneheer goe mash chanartai hiideg ohin bn lee buh zuiliig garaar urladag hernee ih tseverhen adilhan goe buteel garadag yum bn lee bi uilchluulsende mash setgel hangaluun bga dahiad olon olon nzuuddaa helj uilchluulnee mash taalagdsan bayrlalaa.ajild n amjilt husie


Зочин    2 долоо хоног, 1 өдөр []


Vnheer mundagshvv 💪🏻minii egch bolhoor ni magtjiigan. bishshvv, vnher hiij bgaa ymnda chin setgleese handdag mongiig bish vilchlvvlegchinhe setgel hanamjiig vrgelj negt tawidag hvndee ❤️ amjilt 💪🏻