Хакухо М.Даваажаргал 40 дэх түрүүгээ авлаа

1 сар, 3 долоо хоног TIMES.MN


Ёкозуна Хакухо башё эхэлсэн 14 дэх өдөр буюу тэмцээн дуусахаас нэг өдрийн өмнө маэгашира Эндог давж, мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 40 дэх удаа түрүүллээ.  2017 оны хамгийн сүүлийн башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал ийнхүү 14 даваа, нэг унаатай өрсөлдөгчдөөсөө гурван давааны илүүтэй хол тасархай түрүүлж, хосгүй дээд амжилт болох 40 дэх түрүү болон Японы эзэн хааны цомыг 40 удаа хүртсэн бөхөөр тодорлоо. 



Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сумо бөхийн Их аварга Мөнхбатын Даваажаргал, Эзэн хааны цом хүртсэний дараа сурвалжлагчийн асуултад хариулахдаа, Би 2020 оны Токиогийн зуны олимпийн наадам хүртэл барилдана гэдгээ онцлоод, мөн энэ хугацаанд дээд зиндаа буюу Макүүчид 1000 даваа авах зорилт байгаа гэсэн юм. Хакүхо аварга өнөөдрийн байдлаар Макүүчид 970  дахь даваагаа аваад байгаа юм. Тэрээр макүүчи буюу сүмо бөхийн дээд зиндаанд 2006 оноос хойш барилдаж байна. Дээд зиндаанд түүнээс олон удаа башёгийн түрүү авсан бөх үгүй бөгөөд Их аварга Тайхо 1930-1971 онуудад 32, Чиёнофүжи 1981-1990 онуудад 31, Асашёрюү Д.Дагвадорж 2002-2010 онуудад 25 удаа түрүүлжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.