Спорт


Ч.Санжаадамба аварга Улс тунхагласны барилдаанд 5 дахиа түрүүллээ

2 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсаны түүхт 93 жилийн ойд зориулсан уламжлалт барилдаанд аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, гарьд Н.Ганбаатар, Ө.Бат-Орших, заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд нарын 2 аварга, 4 арслан, 2 гарьд, 3 заан цолтон магнайлсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон юм. Том толтнууд олноор зодоглосон чансаатай сайхан барилдаан боллоо хэмээн үзэгч олон сэтгэл хангалуун байна. 



Аварга Санжаадамба энэхүү барилдаанд 5 дахиа түрүүлэв. 1990 оноос хойш тогтмол болж буй уг барилдаанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу 6 удаа түрүүлсэн байдаг. Залуу аварга 5 түрүүтэй нэхэж явна. Шинэхэн гарьд Ө.Бат-Орших сайхан барилдаж үзүүрлэлээ. Бяртайгаас гадна бэлтгэл тун сайн байгаа нь илт байсан. Угийн мэхэндээ даацтай, хийцтэй барилддаг бөх. Пүрэвсайхан зааныг өөрийнх нь үндсэн мэхээр давхар шуудагнаас түрж хөөгөөд л давсан. Их шөвөгт Бүрэнтөгс, Батсуурь арслангууд эрэмбэ заан үлдлээ. Батсуурь арслан залуу арслан Оюунболдыг амалж барилдсан нь бас л аатай гоё барилдаан гэхээс яах. Пүрэвдагва арслан гурав дээр а.а Эркебуланаас даагаа нэхэхээр амалсан ч тахимдах гэж хөөж яваад хавируулж өвдөг шороодлоо. Өвөрхангайн аралтай бяртай начин Л.Батзориг С.Мөнхбат аваргыг барьц сонгож өргөөд л тавьчихна лээ. 


Дашрамд Содномдорж арслан, Гончигдамба гарьд нар эмчийн магадлагаатай, барилдаанаас чөлөөлөгдсөнийг дуулгая...



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.