Гоё мэдээ: Фэйсбүүк группийн бүсгүйчүүд нэгдэн 73-р цэцэрлэгийн өргөтгөлийг барьжээ

7 сар, 3 долоо хоног TIMES.MN

"Сайхан бүсгүй" фэйсбүүк группийн эмэгтэйчүүд энэ оны есдүгээр сарын 20-ноос Хан-Уул дүүргийн Яармагийн эцэст байрлах 73 дугаар цэцэрлэгийн 110 мкв орчим талбайтай өргөтгөл барихаар санаачлан ажил болгон хэрэгжүүлжээ.  







Бүсгүйчүүдийн ажилч амжилттай явагдаж өчигдөр цэцэрлэгийн өргөтгөлийн ажил дууссан байна. Өмнө энэ группийн гишүүд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн мэс заслын тасгийг тохижуулж, “Маамуу” асрамжийн төвд болон Цэлмэг охинд хагалгааны хандив цуглуулж өгсөн гээд томоохон ажлуудыг хандиваар хийж байжээ.


Сургуулийн өргөтгөлийн ажлын талаар “Сайхан бүсгүй” группийн админ Б.Дэлгэрмаа "73-аар цэцэрлэг нь хоёр дахин ачаалалтай ажилладаг юм билээ. Тодруулбал 140 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт 319 хүүхэд явдаг гэсэн үг. Энэ цэцэрлэгт хоёр настай хүүхдүүдийн анги байдаггүй учир хоёр настнуудад зориулж өргөтгөлийг барьсан юм. Бүгдийг стандартын дагуу хийлгэсэн. Жишээлбэл бусад ангиудад хоёр жорлонтой бол энэ анги маань стандартын дагуу дөрвөн жорлонтой, дөрвөн угаалтууртай. Мөн бойлер тавьсан учир хүүхдүүд бүлээн усаар нүүр гараа угаах боломжтой болсон. Гал тогоо, хөнжил гудас хадгалах өрөө, хүүхдийн хувцасны шүүгээ гээд бүх юмыг нь стандартын дагуу хийсэн" гэжээ.  Тус цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг 50 сая төгрөгөнд багтаасан аж. Монголынхоо ирээдүй бяцхан үрсийн төлөө гараа сунгасан нийт группийн хамт олонд баяр хүргэе.













Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


СОНСОЦГОО ТҮГЭЭЦГЭЭ    7 сар, 2 долоо хоног []


баяр хүргэе...луйварчин тендэрчин авилгач ах эгээ нар, эрхэм сайдууд ичиж далд ороосой... сэтгэл байвал мөнгө багадахгүй юм дааа


зочин    7 сар, 2 долоо хоног []


Bаyr hurgie.