2017,11-Р Сар,22


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Аналитик


Микроны 10 настай мэргэшсэн кондуктор

7 сар, 4 долоо хоног TIMES.MN
“Хороолол, хар хорин, ханын материал. Хурдан суугаарай, багтана, багтана” хэмээн дөнгөж 10 гаруй насны болов уу гэлтэй туранхай, бор царайтай, сэргэлэн ч гэмээр юм уу, хэвлүүхэн ч гэмээр юм уу жаал хүү 100 айлын автобусны буудал дээр орилсоор микро автобусаа дүүргэж аваад л хөдөллөө. Тэрээр сурамгай гэгч нь мөнгөө хураан, хаана буухыг нь асуун буудлаа зарлана. Өвөл болсон учир хүмүүс зузаан хувцас өмссөнөөс ч тэр үү гурваараа суудаг сандалд арай хийн дөрөвлөн сууж чихцэлдэнэ.




Гэтэл дараагийн буудалд иртэл хүү “Шах, шах багтана шүү дээ. Наадах чинь Истана тавуулаа багтдаг юм” гэсээр нэг хүн аваад өөрөө босоогоороо явав. Зорчигчид ч нэг их дургүйцэлгүй зарим нь хүүг өхөөрдөн инээж, харин ганц нэг залуу “одоо болно, юу яриад байгаа багтахгүй байна. Мэргэжлээ олсон золиг уу” хэмээн дургүйцэх сонсогдоно.


Уг нь 2016 оны хоёрдугаар сард Хөдөлмөрийн сайд Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон Ажлын байрны жагсаалтыг А36 тоот тушаалаараа шинэчлэн баталсан байдаг. Энэ тушаал нь албан ба албан бус хэвшлийн алинд нь ч хамаарах бөгөөд 18 нас хүрээгүй хүнийг тэдний амьдрал, эрүүл мэнд, зан суртахуун, аюулгүй байдал, хөгжилд сөрөг нөлөө бүхий ажлын байранд ажиллуулахыг хоригложээ. Тус ажлын байрны жагсаалтад бараг салбар бүрээс багтсан бөгөөд энэ хүүгийн хийж буй нийтийн тээврийн хэрэгслийн кондуктор ч багтсан байгаа юм.


... “18 цаг болсон уу? Яасан удаан болдог юм бэ? Амралтын өдөр учраас 18 цагаас хойш 1000 шүү. Гараа аваарай, гараа хавчуулчхаад битгий дараа нь гоншгоноод байгаарай” гээд л нөгөө хүү зорчигчдоо загнаж гарлаа. Нэг бүсгүйн хариултыг өгөхгүй гүрийгээд эхлэв. Хүмүүс ч сүүлдээ жаахан уурлангуу “яасан хүмүүжилгүй золиг вэ чи. Том хүний өөдөөс цор цор гээд. Автобус зогсоогүй байхад яахаараа 1000 байдаг юм. Наад хүнийхээ хариултыг өгөөч” гээд л загнаж эхлэв. Харин хүү тоосон ч шинжгүй, хариултыг нь өгөх ч янз алга. Ах нь бололтой жолооч нь ч юм хэлсэнгүй.


Хүү “Агаа та маргааш амарна гээ биз дээ. Би маргааш Баяраа ахтай явна аа” гэв.


Энэ мэт олон хүүхэд ах, эгч, хамаатан садандаа туслах нэрийдлээр хүүхдийн хөдөлмөр эрхэлсээр байна. Уг нь манай улс 2016 он гэхэд Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсооно гэсэн боловч одоог хүртэл хүүхдүүд ийнхүү ажиллаж, хичээл сургуулиасаа завсардаж байна. Хамгийн сүүлд буюу 2012 онд хийсэн судалгаагаар 93 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна хэмээн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа ярилаа.




Тэрбээр “Ихэвчлэн албан бус салбарт хүүхдүүд хөдөлмөр эрхэлж байна. Тухайлбал, худалдааны захууд болон тэдгээрийг тойрсон янз бүрийн хөдөлмөр эрхэлж байна. Өвлийн улиралд нүүрс түлээ борлуулах цэгүүдэд хүүхдүүдээ аваачаад зогсоож байна. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт ядууралтай салшгүй холбоотой. Тэгэхээр тухайн улс орон ядуурлыг бууруулахгүйгээр хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулахад хүндрэлтэй. Гэхдээ ядуурал буурахгүйгээр хүүхдийн хөдөлмөр эрхлэлт буурахгүй юм байна гээд орхиж болохгүй. Улс орныхоо ядуурлыг бууруулахад ч анхаарах ёстой. Түүнтэй зэрэгцээд хүүхдүүдийг хүнд, тэвчишгүй хөдөлмөр эрхлэхээс нь урьдчилан сэргийлэх, эрхэлж байгаа хүүхдүүдийг нь хөндийрүүлэх, нөхөн сэргээх, буцаад боловсролд нь хамруулах ийм цогц үйл ажиллагаа зэрэгцэн явж байх ёстой гэж олон улсад үздэг” гэлээ.




Тэгэхээр цаашид хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Монголд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт ямар байна вэ гэдэг судалгааг нэн даруй хийх шаардлагатай байна гэж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд үзэж байгаа аж.


Мөн Монгол улсаас хөрөнгө нөөцийн хуваарилалт, хүүхдийн эрх ба бизнесийн салбар, ялгаварлан гадуурхахгүй байх, гэр бүлийн орчин, байгаль орчин ба эрүүл мэнд, мөн хүүхдээр морь унуулах, хүнд хөдөлмөр эрхлүүлэх зэрэг эдийн засгийн мөлжлөгийн эсрэг чиглэлээр хүүхдийн эрхийг хангаж, хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг яаралтай авахыг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо шаардаж буй юм.


Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн жагсаалтад олон салбарын нэлээд урт жагсаалт байгаа бөгөөд хурдан морины уралдаан, уул уурхай, хөдөө аж ахуй, өөрийн төрсөн ах эгч, өвөө эмээгээсээ бусад айлд мал маллах хүртэл оржээ. 


Жагсаалтын дэлгэрэнгүйг Эндээс үзнэ үү. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


SARAH WILLIAMS    7 сар, 2 долоо хоног []


Sky World зээлийн компани, бид 0f 3% -ийн хүүтэйгээр зээл олгодог. skyworldloanfirm@gmail.com   Сайн өдөр эрхэм ээ. Бид хувийн компани юм. Бизнесийн хөгжилд зориулж 100 сая ам.долларын зээлийн заалтыг 100 сая долларын зээлээр тодорхойлоход бага хүүтэй зээлийг санал болгож байна. Үүнд: зах зээл / бизнес өргөжүүлэх өрсөлдөх чадвар. Бид төрөл бүрийн зээл санал болгодог * Хувийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Бизнесийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Нэгтгэсэн зээл    Урьдчилан төлбөр төлөхгүй. Энэ зарыг уншихад цаг гаргаж өгөхдөө бид танд баярлалаа. Илүү мэдээлэл, лавлагаа авахын тулд өнөөдөр бидэнд и-мэйл явуулна уу skyworldloanfirm@gmail.com skyworldloanfirms@yahoo.com Сара Уильямс.


Зочин    7 сар, 3 долоо хоног [139.5.217.41]


эцэг эхийг нь торгох хэрэгтэй. Хүхдээрээ мөнгө олуулж явдаг. Ингэж яваад яах ч юм билээ.


albaker    7 сар, 3 долоо хоног []


Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000-аас 50,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбоо барьж, санхүүгийн асуудлаа, өнгөрсөн зүйлээ хийхэд баяртай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).


Зочин    7 сар, 3 долоо хоног []


Xyyxdeeree ajil xiilgedeg ex exchyyded arga xemjeeg avx xeregtei Xyyxdee tejeej chadaxgyi yum bol yax gej xyyxed gargadag yum be


Зочин    7 сар, 3 долоо хоног []


Xarin tiim ee eertei chini sanal neg baina Garchigaa zev egchixeed medeelel bichij syrax xeregtei baina daa setgyylchidee


Зочин    7 сар, 4 долоо хоног []


Микроны 10 настай мэргэшсэн кондуктор гэж гарчиглавал ямрав