Н.Төгсцогт: Монгол улсаа төлөөлж тулалдах дандаа бахархалтай сайхан байдаг

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Мэргэжлийн боксын шилдэг тамирчдын эгнээнд шилжсэн, Монгол Улсын гавьяат тамирчин, “Лондон-2012” олимпийн наадмын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт Филиппиний тулаанч Хармонито Дела Торретой хийсэн тулаанд 3:0 харьцаагаар буюу оноогоор өрсөлдөгчөө яллаа. Өмнөх 19 тулаандаа бүгдэд нь ялсан Дела Торрег өнөөдрийн тулаанд дийлснээр Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ес дэх ялалтаа авлаа.


KING TUG хэмээх дэвжээний нэрээрээ алдаршиж буй Н.Төгсцогтын хувьд өмнөх  найман тулаандаа бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө ялсан билээ. Тэрбээр уг нь энэ удаа Америкийн боксчин, мэргэжлийн боксын дэлхийн аварга Флойд Мэйвезерийн “Mayweather Promotions” клубын тамирчин, АНУ-ын Хавьер Аугустин Мартинестай тулалдах байсан ч өрсөлдөгч нь тодорхойгүй шалтгаанаар тулаанаас татгалзаж, Филиппиний боксчинтой ийн тоглосон юм.


 Н.Төгсцогт өөрийн цахим хуудаснаа талархсан сэтгэгдлээ илэрхийлэн "Монгол улсаа төлөөлж тулалдах дандаа бахархалтай сайхан байдаг шүү. Сайхан байлаа ирж дэмжсэн бас зүрх сэтгэлээрээ хамт байсан Монгол ахан дүүстээ баярлалаа цаашдаа хичээнэ ээ" хэмээжээ. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 3 долоо хоног []


Төгсцогт ухаалаг эр юмаа. Гоё үг хэлсэн байна. Хүмүүнийг таван үгнээс таньж болно.


Зочин    1 сар, 3 долоо хоног []


Манай улсын зарим нэг залуус ямар ес зуйгуй еерее чадахгуй байж ереелийг элдвээр хэл доромжилж байдаг эр хуний жудаг гэдгийг алдаж суух юм. Тегсцогт бол шилдэг тамирчин монгол хуу монголчууд бидний бахархалт тамирчин. Харин ч харийн нутагт монгол чаддаг гэдгийг харуулж яваа эгэл жирийн эр хун


Зочин    1 сар, 3 долоо хоног []


монгол чинь хүмүүс нь ядуу атаа жөтөөгөөр бүгд цэнэглэгдсэн байгаа гэхдээ зөв ойлгоорой,эрлийз хүмүүс бас босож байгаа


Зочин    1 сар, 3 долоо хоног []


энэ нөхөр өөрөө очоод мөнгөний төлөө тогло л доо чадахгйүй байж монголын Төгсцогт гэж зарладаг юм малаа


Зочин    1 сар, 3 долоо хоног []


зөь шүү, өрсөлдөгчөө байнга судлаж тоглоорой


Зочин    1 сар, 3 долоо хоног []


ямар юмаа монголын төлөө вэ мөнгөний төлөө тоглодог биз дээ