Улс төр


Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд хэн, хэдэн төгрөг хандивласныг зарлалаа

3 долоо хоног TIMES.MN

2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчин сонгуульд нэр дэвшигчдэд хэн хэдэн төгрөгийн хандив өгснийг Үндэсний Аудитын газраас нийтэд зарлалаа. 



Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, оролцсон МАН-ын нэр дэвшигч М.Энхболд, АН-ын Х.Баттулга, МАХН-ын С.Ганбаатар нарт сонгуулийн хугацаанд нийт 5,555 иргэнээс 8,691.9 төгрөгийн хандив, 36 хуулийн этгээдээс 496 сая төгрөгийн хандив өгсөн байна. Тодруулбал ,

 

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод 1,436 иргэнээс 2,589.2 сая төгрөг, 17 хуулийн этгээдээс 218 сая төгрөг нийт 2,807.2 сая төгрөг,


АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад 1,643 иргэнээс 3,275.5 сая төгрөг, 18 хуулийн этгээдээс 250 сая төгрөг нийт 3,525.5 сая төгрөг,


МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт 2,476 иргэнээс 2,827.2 сая төгрөг хоёр хуулийн этгээдээс 30 сая төгрөг нийт 2,857.2 сая төгрөгийн хандив тус тус өгчээ. 


Дэлгэрэнгүй жагсаалтыг эндээс уншина уу.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.