2017,11-Р Сар,21


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Ж.Энхбаяр: Дотоод орчны агаарыг цэвэр байлгах нь хамгийн чухал

3 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Хүйтний улиралтай зэрэгцээд агаарын бохирдол эрс нэмэгдэж, амьсгалын замын халдварт өвчлөлийн тархалт улам бүр ихэсдэг. Гэр хороолол төдийгүй хотын төвд хүртэл сааралтах утаа униарын хортой чанараас үүдэн иргэдэд амьсгалын, зүрх судасны, харшлын эмгэг, нүд, чих хамар хоолойн үрэвслийг бий болгож, нөхөн үржихүйн эрхтний болон хүүхдийн бие махбодын өсөлт, физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Мөн хорт хавдар үүсгэх магадлал хамгийн өндөр гэдгийг эмч нар хэлдэг. Тэгвэл энэхүү хорт утаанаас иргэд бид өөрсдийгөө болоод үр хүүхдээ хамгаалахын тулд юуг анхаарвал зохицолтойг Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ж.Энхбаяраас тодрууллаа.




-Монголчууд бидэнд тулгамдаад буй хамгийн том асуудал бол агаарын бохирдол болоод удаж байна. Нэгэнт багасахгүй байгаа утаанаас иргэд бид өөрсдийгөө хэрхэн хамгаалбал дээр вэ? Энэ тал дээр зөвлөгөө өгөөч.


-Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай. Ялангуяа өвлийн улиралд нэлээд хүйтэрдэг учир айл өрх болон албан байгууллагуудын халаалтаас үүдэн агаар хамгийн ихээр бохирдож байна. Нийслэл хотод нийт хүн амын 35-50 хувь нь амьдарч байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь гэр хороололд амьдарч байна. Нийт агаарын бохирдлын 90-ээд хувь нь гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа болон жижиг оврын уурын зуух, гурван том цахилгаан станцаас гарч буй утаа гэж үзэж байгаа. Үүнээс гадна машины утаа нэлээдгүй хувийг эзэлж байна.


Агаарын бохирдлыг гадаад болон дотоод орны бохирдол гэж хоёр хувааж байна. Автомашин болон гэр хорооллын яндангаас ялгарч буй утаа нүүрсхүчлийн хий, угарын хий, дутуу исэл зэргийг их ялгаруулдаг. Тиймээс ид авто замын түгжрэлтэй үе болон машин ихээр зорчдог замаар алхахгүй байх. Мөн айл өрхүүд галладаг оргил ачааллын үед буюу өглөө, оройн цагаар болж өгвөл гадуур алхахгүй байх, цонхоо онгойлгохгүй байх хэрэгтэй. Гэхдээ байнга онгойлгохгүй байж бас болохгүй. Агаар сэлгэлтийг хийж байх нь зүйтэй.


Хүн амьдралынхаа 10-15 хувийг гадаад орчин, үлдсэн 85-90 хувийг дотоод орчинд буюу гэртээ юм уу ажил дээрээ өнгөрүүлдэг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр ихэнх хувийг өнгөрүүлж буй дотоод орчноо буюу цэцэрлэг, сургууль, гэр, албан газрынхаа агаарыг цэвэр байлгах, агаар сэлгэж байх тал дээрээ анхаарах ёстой.


Сүүлийн үед Хепа агаар шүүгч гээд гарсан байна. Гэхдээ үнэ өртгийн хувьд жаахан өндөр байгаа учир тэр бүр айлууд авч хэрэглэж чадахгүй байх шиг байна. Гэхдээ цэцэрлэг, сургуулиуд үүнийг зайлшгүй авч хэрэглэх шаардлагатай. Сая Нийслэлийн засаг даргын тамгын газраас сургууль, цэцэрлэгүүдэд 200 ширхэг ийм агаар шүүгч өгсөн.


-Энгийн уур гараад байдаг агаар цэвэршүүлэгч болохгүй юу. Үнийн хувьд гайгүй байдаг.


-Уур гаргаж байна гэдэг нь агаарыг чийглэж байна гэсэн үг. Бид утаа ихтэй үед цонхоо онгойлгохгүй, дулаан байдаг хэдий ч дулаан байлаа гэхэд агаар хуурайшдаг. Тиймээс тухайн хуурай агаарыг чийглэж байгаа нь тодорхой хэмжээгээр агаарыг цэвэрлэж байна л гэсэн үг.


-Аав ээжүүд гаднах утаанаас хамгаалж байна гээд гэртээ агаар сэлгэлт хийхгүй, цонхоо онгойлгохгүй байдаг. Энэ бас буруу байх нь ээ.


-Тийм буруу. Гадуур явахдаа зориулалтын хамгаалалтын маск зүүж хэвших хэрэгтэй.


-Хоол хүнсэндээ ямар зүйл хэрэглэвэл зүгээр вэ. Тухайлбал биеэс хор гадагшлуулах хоол хүнс ч гэдэг юм уу.


-Аль болох илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Өвлийн улиралд манайхан алдсан энергиэ нөхөхийн тулд хүнд хоол идэх шаардлагатай байдаг. Манай Монгол эрс тэс уур амьсгалтай учир түүндээ зохицоод өвөл нь голдуу мах хэрэглэж, зун нь цагаан идээ хэрэглэдэг. Махаа хэрэглэхийн хажуугаар хүнсний ногоо, витаминлаг хүнс хэрэглэж байх нь зүйтэй. Сүүлийн үед гарч байгаа чацарганын шүүснүүд байна. Дархлаагаа дэмжин, биеийн эсэргүүцэл сайжруулах, ханиаднаас урьдчилан сэргийлэх, биед сайн хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж хэвших хэрэгтэй.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


albaker    2 долоо хоног, 6 өдөр []


Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000-аас 50,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбоо барьж, санхүүгийн асуудлаа, өнгөрсөн зүйлээ хийхэд баяртай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).