Спорт


Алтан бүсийн барилдаанд Өвөрмонгол бөх түрүүлжээ

3 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

ӨМӨЗО-ы Ордос хотноо өнгөрсөн амралтын өдөр болсон дөрөв дэх удаагийн "Алтан бүсийн" төлөөх барилдаанд улс аймгийн алдар цолтой 256 бөх зодогложээ. Улмаар Өвөрмонгол орны Далай аварга Цагаанзаан түрүүлж, Өвөрмонгол орны аварга Гэгээрэх үзүүрлэж, Өвөрмонгол орны арслан Өлзийбаатар, начин Цэцэнбилэг нар их шөвөгт үлдлээ. Уг барилдаанд, эхний жил аварга Ч.Санжаадамба, хоёр дахь жил арслан П.Бүрэнтөгс, гурав дахь жил арслан Р.Пүрэвдавга түрүүлж байсан билээ. Монгол Улсаас хориод бөх очиж барилдсан юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.