Улс төр


Б.Хурц: С.Зоригийн хэрэг дээр Ц.Нямдоржийг шалгах шаардлагатай

3 долоо хоног, 1 өдөр TIMES.MN
Тагнуулын Ерөнхий газрын дарга асан, хошууч, генерал Б.Хурц сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн цензургүй ярилцлаа. Ингээд түүний ярилцлагын онцлох ишлэлийг түүвэрлэн хүргэе.


- Байнгын хорооны хурлын дараа Д.Эрдэнэбатын өрөөнд Лу.Болд бид гурав сууж байхад Ж.Батзандан орж ирсэн. Намайг харангуутаа үсэрч цочоод миний гуя руу цохиод "Юу байна аа" гэсэн. Би "Ч юу балайраад байгаа юм" гэсэн чинь Ж.Батзандан PR ш дээ гэсэн. Ална шүү гэсэн нь үнэн. Гэхдээ Батзандан ч бас намайг ална шүү гэсэн. Яагаад тэрийгээ хэлэхгүй байгаа юм. Энэ бол эр хүмүүсийн хооронд л болсон хэрүүл. 


-Байнгын хорооны хурал дээр байгаагаарай л байсан. Баавартай гэдэг нь юу ч юм. Нууцын зэрэглэлтэй юмыг ярь гээд л, ярихгүй болохоор ярьсангүй гээд. Эндээс нэг гишүүн битгий ярь гээд, тэндээс нэг нь боль гээд байхаар инээд хүрээд инээсэн ш дээ. Хажуунаас нь харахад инээдэмтэй л харагдаж байсан.


-Но-той хүмүүс л нууцтай байгаа. Хууль бус юм хийж байсан гурван гишүүн л орилоод байгаа. Намайг хиймлээр муухай харагдуулаад байгаа хэрэг. Батзандан гишүүний Төрийн өмчийн хороонд байсан нэг ах, Төрийн нарийн бичгийн дарга байсан нэг ах АТГ-т шалгагдсан. Ийм л ашиг сонирхолын зөрчилтэй болохоор над руу дайраад байгаа юм ш дээ.


- Ц.Нямдоржийг сайд болохоороо яадаг гэдгийг дүн шинжилгээтэй л хэлсэн. Энэ хүн ямар учртай С.Зоригийн хэрэг рүү дайраад байдаг юм. Сайд болохоороо С.Зоригийн хэргийг тагнуулынхнаас дөрвөн удаа салгаж авсан, ажлын хэсгийн 32 ажилтанг сольсон. Мөн сэжигтэн яллагдагчаар 44 хүнийг шалгаад, 15 хүнийг хорьж шалгасан. Тэр улсууд хэлмэгдсэн.


-С.Зоригийн хэрэг Эрдэнэтээс гаралтай. Наад хүүхдүүд чнь Эрдэнэтэд амьдарч байсан шүү дээ. С.Зоригийн хэрэг дээр Ц.Нямдоржийг шалгах шаардлагатай. 


-АПУ-гийн хувьчлал болоход хувьчлалын өмнөх 3-5 жилийн баримтууд алга болсон. Дамбадаржаад шатаасан байсан. Тэр хэрэг дарагдаад байхгүй болсон. Тэгэхэд Ц.Нямдорж л сайд байсан.


-Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад нь нэг удаа очиж уулзсан. Та боль, идэж уухаа зогсоо. Яахаараа АТГ руу дайрч, асуудлыг улстөржүүлдэг юм гэж.


-Ц.Нямдорж над руу дайраад байгаа шалтгаан нь би үнэнийг хэлсэн байхгүй юу. Намайг ажлаа өгсний дараа бригадын генерал Доньжчимбууг хэд хоногийн өмнө халуулсан. Нямдорж өөрөө ч намайг шалгаж өг гэж байсан. Тэгээд би "Нямдоржийг Хятадын тусгай албатай холбоотой юм уу" шалгаад үз гэсэн. Ингээд ТЕГ-ын дэд дарга  Доньжчимбуу ажлын хэсгийг ахлаад шалгаж байсан. Гэтэл тэр хүнийг халчихлаа. Одоо энэ хэрэг дарагдах биз.


                   


-Ц.Нямдорж бид хоёрын хагарлын шалтгаан нэгдүгээрт С.Зоригийн хэрэг. Хоёрдугаарт Хятадын тагнуулын асуудал. Өөрөө болохоор Эрдэнэтийн 49 хувийн асуудал гээд байгаа.


-Би хэнийг ч дарамтлаагүй. Уучлаарай, энэ ардчилсан нийгэмд маньд дарамтлуулах гишүүн байх уу. Миний үгэнд орох гишүүн байх уу. Би хүн дарамтлах тийм айхтар хүн мөн үү. Батзандан бол Нямдоржийн галын хайч болоод байгаа юм. Хэдэн жилийн дараа өөрөө ичих байх. Ц.Нямдорж 14 хоногийн дараа С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлаж чадахгүй баталгаатай


-Оросууд эхэлж надад 49 хувиа зарах гэж байгаагаа хэлсэн. Цаана нь Эрдэнэтийг Хятадын нэг компани, Казакстаны нэг компани авах гэж байсан. Би Оросуудтай уулзаж Монголд хувиа өгчих гэсэн. Харин Худалдаа хөгжлийн банкинл өгөх асуудалд би оролцоогүй. Өмчөө авахгүй юм бол яах гэж Тагнуулын дарга хийж байгаа юм. 


-АТГ-ын дарга асан Н.Ганболд даргыг их нуруутай хүн гэж хардаг. Хамгийн итгэж болох хүн.


- У.Хүрэлсүх сайд өөрөө ирж уулзсан. Араас чинь хүн дагасан уу гэхээр тийм гэдэг. Тэр асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хаалттай хурал хийгээд нууцын баталгаа өгөсөн учраас ярих боломжгүй.


- Манай эхнэр Ардын зураач Ядамсүрэнгийн ганц хүү Үржнээ гэдэг зураачин охин. Энэ хүний өвлөж ирсэн юм байгаа юм. Занабазар хийцийн бурхад, алт мөнгөн зоос, зээгт наамар, уран зураг бий.


-Сард 20-30 сая төгрөг олоод байх шиг байна. Эдийн засаг муудсан, ер нь л бартер дийлэнх.


-Төр л намайг Элчин сайдаар явуулж байгаа болохоос би өөрөө явж байгаа юм биш. Төр намайг боль гэвэл больчихно. Төр намайг яв гэсэн. Засгийн газрын хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдаар томилох тул ТЕГ-ын даргаас нь чөлөөл гэсэн шийдвэр гарсан. Түүнээс намайг тагнуулаас чөлөөлсний дараа Солонгост томилоогүй. Надад нууж хаагаад байх юм байхгүй.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног []


hov bichih gej yarahdaa Medrelee aldchih yumaa ... iimerhuu humuus d bidag n tun unen ug shuu hurtsiin huvid endees Kaput


Зочин    3 долоо хоног []


Erunhii said ni erhinhee daguu nerig ni devshuulsen baihad, ingeed yadag yum, Bas Erunhiilugch ni demjsen yum bish uu


Зочин    3 долоо хоног []


Нямдорж дарга шалгалт нь хиймэл, зохиомол яваад байхаар нь ажлын хэсгийг нь тараасан байхаа. өөр яав л гэж


Зочин    3 долоо хоног, 1 өдөр [66.181.187.28]


Setguulch ni yamar ch barimtgui hovjivin yum asuugaad... Hurtsin ter yariad b gaa gishuuni ah geed b gaa chini uneni ortoi sh te, neg jaahan butel muutai ah ni b dag, uuruu ch ahigaa ene alban tushaald tavij bolohgui ch bil uu hal geed ch baidag bil uu unen sh te, ter ah ni suuld burhan bolson b h zailuul Ter barigdaj irsen geed b gaa hun chini elegnii uvchnuur nas barsan gej yarigddag, Hurts zodsoor b gaad alaad hayasan bish yum b a gedeg n oilgomjtoi bolloo sh te


Зочин    3 долоо хоног, 1 өдөр [66.181.187.28]


Hurts ch gesen hun shuu, gutgej bolohgui ee... Munkhbayasgalan uuruusuu ichih heregtei, neeg ih surteigeer minii nevtruulegt orno, chuham l uzeerei geed b san Uuruu ichmeer baidald orloo sh te kkkkkkkk


Зочин    3 долоо хоног, 1 өдөр [66.181.187.28]


Ene avgaig evgui baidald gants oruullaa da Hurts! Argagui l tagnuulch mun du Munkhbayasgalan ih yum olj dolooh gej, yag murdun baitsaagch shig... kkkkkkk Gesen ch yaj yu gej uurinh ni muug uzehig Hurts medej bugdig NOTLOJ chadlaa sh te, Hurtsin talaarhi buruu, muu oilgoltig ter uurin hariultaaraa : Hen be gedgee haruulj chadlaa Ih zantaidaa bish mergejleesee shaltgaalj heleh ugee bodoj tsenej yaridag yum b a


Зочин    3 долоо хоног, 1 өдөр [202.55.184.18]


Хошууч, генерал Б.Хурц .........Мөнхбаясгалангийн цензургүй ярилцлаа гэдэг юун ишлэл вэ. Энэ сэтгүүлч нэртэй малууд монголоороо яруу тод утга найруулгатай, алдаагүй зөв бичиж чаддаггүй юм аа. Хов бичих гэж яарахдаа мэдрэлээ алдчих юм аа.