Спорт


Монгол бахархалын барилдаанд гарьд Н.Ганбаатар түрүүллээ

3 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

XVII жарны улаагчин тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр буюу Эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархалын өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой Чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ мөчид өндөрлөж байна. 


Барилдаанд арслан Э.Оюунболд, улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Батмөнх, улсын харцага А.Цацабшир нар магнайлан зодоглосон агаад Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, Туушин ХХК, Хантайшир дэвжээний бөх, улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Алдар спорт хороо, Мон-Уран компани, Түшээт ханы аварга дэвжээний бөх, улсын начин Э.Даш үзүүрлэв. Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Монтед констракшн, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Хилчин спорт хороо, Гео-Мандал ХХК, Хантайшир дэвжээний бөх улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтох нар шалгарлаа.
Гарьд Ганбаатар наадмаас хойш бөхийн өргөөнд анх удаа зодоглож ийнхүү түрүүлэв. Даш начин намраас хойш болсон 8 барилдааны зургаад нь барилдсан бол Бат-Өлзий харцага долоод нь, Цэрэнтогтох начин наймууланд нь барилджээ.

Аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба нар гэмтлийн улмаас эмчийн магадлагаагаар барилдаанаас албан ёсоор чөлөө авсан бол Мөнхбат аварарга ар гэрийн гачигдалын улмаас барилдаж чадахгүй болсноо мөн бөхийн холбоонд уламжилсан юм. 


Идэр залуу гурван арслан тэргүүтэй чансаа өндөр олон бөх Монгол бахархалын барилдаандаа зодоглолгүй, Өвөрмонголд болж буй Алтан бүс наадам руу явсанд үзэгч олон ихэд шүүмжилж байна. Төрөө, түмэн олноо, Монгол бахархал, Монгол бөхөө хүндэтгэх сэтгэл дутлаа даа, тэдэнд... Мөнгөнөөс млүү үнэ цэнэтэй зүйл амьдралд байдаг юм шүү.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.