Ц.Энхжин шилдэг 15-д шалгарлаа

1 сар, 4 долоо хоног TIMES.MN

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээн өчигдөр БНХАУ-ын Санья хотноо өндөрлөлөө. Энэ жилийн Дэлхийн гоо бүсгүйгээр Энэтхэгийн мисс Мануши Чиллар шалгарлаа.  Энэ жилийн дэлхийн миссийн шилдэг тавд Англи, Кейни, Мексик, Энэтхэг, Францын миссүүд шалгаран үлдсэн юм. 

Харин Эх орноо төлөөлөн оролцон мисс Ц.Энхжин урьдчилсан шалгаруулалтаас шилдэг 40-д орох болзлоо хангаад байсан бөгөөд тэрбээр шилдэг 15 оролцогчийн нэг болж чадлаа. 

Ц.Энхжин финалын шалгаруулалтын өмнө  “Мультимедиа төрөл”-ийн ялагч болж, шилдэг 40-д шууд үлдэх эрхтэй болсон билээ. Тэрбээр дараах амжилтуудыг үзүүллээ. 

  • Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан
  • Miss Multmedia төрлийн ялагч
  • Beauty with a purpose TOP -20
  • Miss Sport төрөлд TOP -8
  • Miss Top Model төрөлд TOP -30
  • Dances of the World TOP -5 гэсэн амжилттай оролцлоо. 


"Жалам хар" бүжгийг гоцлон бүжиглэв.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


зочин    1 сар, 2 долоо хоног []


Сэтгэл, эв эе баивал манаи монголчууд юуг ч бүтээж чадна шүү.Дээгүүрээ хэрүүлгүи олигтоихон баидагсан бол үүнээс ч ихииг бүтээхсэн билээ.


зочин    1 сар, 2 долоо хоног []


Сэтгэл, эв эе баивал манаи монголчууд юуг ч бүтээж чадна шүү.Дээгүүрээ хэрүүлгүи олигтоихон баидагсан бол үүнээс ч ихииг бүтээхсэн билээ.