Энтертаймент


Ц.Энхжин “Мультимедиа” төрөлд ялагч болжээ

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

“Дэлхийн мисс-2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжин “Мультимедиа” төрөлд ялагч болжээ. Ингэснээр тэрбээр шилдэг 40-д шууд орж байгаа юм.




Дэлхийн миссийн тэмцээн нь “Зорилго бүхий гоо бүсгүй”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс топ модель” болон “Мультимедиа” гэсэн үндсэн таван шалгаруулалттай. Ц.Энхжин түүнчлэн “Зорилго бүхий гоо бүсгүй” төрөлд тэрбээр хөрсний бохирдол, тэр дундаа гэр хороолол, сумдын сургууль цэцэрлэгийн модон жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр солих төслөөрөө шилдэг 20-д шалгарсан.


Мөн "дэлхийн бүжиг" төрөлд шилдэг тавд шалгарч, гурван тэрбум үзэгчтэй тайзан дээр үндэсний бүжгээ бүжиглэх хүндтэй үүрэг хүлээсэн юм. Түүнчлэн “Спортлог мисс” төрөлд шилдэг наймд, “Мисс топ модель”-д шилдэг 30-д шалгарсан.


БНХАУ-ын Санья хотод болж буй “Дэлхийн мисс 2017” тэмцээнд 127 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр титмийн эзэн тодрох юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.