Нийгэм


Т.Батхүү гурван сая төгрөгийн эзэн боллоо

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

“25-р суваг” телевизийн “21 000” реалити шоуны долоо дахь хэсгийн ялагч өчигдөр тодорлоо.


Энэ удаагийн дугаарт Нарантуул олон улсын худалдааны төвийн тэрэгчин Т.Батхүү, “Наран” рестораны захирал С.Дэлгэр нар оролцож, арван хоногт хэн нь бага мөнгө үрэхээ үзсэн юм.


Оролцогч Т.Батхүүгийн хувьд уг шоунд ялвал шагналын мөнгөө АШУҮИС-д сурдаг охиныхоо сургалтын төлбөрт зарцуулна гэсэн бол С.Дэлгэр "Сарнай" хүүхдийн төвийн бүтээн байгуулалтад хандивлана гэж байсан. Ингээд тэмцээний сүүлийн өдөр буюу 10 дахь өдөр ялагчийг тодруулахад тэрэгчин Т.Батхүү 320 төгрөгийн зөрүүгээр ялагч болж, гурван сая төгрөгийн эзэн боллоо.


Мөн үүгээр зогсохгүй түүний өрсөлдөгч С.Дэлгэр "Охиныхоо сургалтын төлбөрт зарцуулаарай" хэмээн 500 мянган төгрөгийг бэлнээр өгсөн юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 3 өдөр []


estoi mundag az jargal husi 2ulandana