Нийгэм


19:43 цагт сар битүү болно

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

БИЛГИЙН ТООЛЛЫН 30

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулбал: Эрлэг лугаа учирна

Наран ургах, шингэх: 08.08-17.16

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Уул

19:43 цагт сар битүү болно.


Аргын тооллын 11 сарын 18, Санчир гараг. Билгийн тооллын битүүн , Хонгорцог одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.