Улс төр


Туркт цэргийн атташе суулгахаар судалж байна

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд М.Ахмет Язалыг БХЯ-ны уулзалтын танхимд хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монгол, Турк хоёр орны хооронд 1999 онд Батлан хамгаалах салбарт албан ёсны харилцаа тогтоосноос хойш уламжлалт сайн харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад баяртай байдгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд БНТУ-ыг гуравдагч хөрш хэмээн заасан бөгөөд Монгол Улс БНТУ-тай түүх, соёлын уламжлалыг эрхэмлэн, найрсаг харилцаа, нягт хамтын ажиллагаа хөгжүүлэх бодлогыг баримталж байдаг, цэргийн санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд манай Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж цэргийн зориулалтын буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж байгаад БНТУ-ын Засгийн газар, БХЯ-д талархалаа илэрхийллээ.


Энэхүү сэтгэлийн тусламжаар ирж буй тоног төхөөрөмж, материал нь Зэвсэгт хүчний шинэчлэлд чухал ач холбогдолтой байгааг тэмдэглэв. Мөн өмнөх тогтсон хамтын ажиллагааг дараагийн шатанд хүргэх, цэргийнхнийг Туркийн их сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэх гээд олон талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хэлсэн юм. Турк Улсад өөрийн цэргийн атташег суулгах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэснээр хамтын ажиллагаа улам өргөжнө гэлээ.


Элчин сайд М.Ахмет Язал Батлан хамгаалахын сайдаар төрийн түшээг олон жил хашсан туршлагатай улс төрч ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд, шинээр томилогдсон албан тушаалд баяр хүргэж, бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.