Нийгэм


Хар тамхи хэрэглэсэн этгээдүүдийг үйлдэл дээр нь барьжээ

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Нийслэлийн прокурорын газар, ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хамтарсан шалгалт хийж БНХАУ-аас хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн, хэрэглэсэн этгээдүүдийг илрүүлэн баривчиллаа.


Шалгалтаар 23-25 насны Э, Г, М нарыг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс саатуулсан бөгөөд бие болон гар тээшинд нь үзлэг хийхэд хар тамхи, мансууруулах төрлийн бодис илэрчээ.


Мөн дээрх этгээдүүд нь баривчлагдах үедээ хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагаас 2017 оны эхний 11 сарын байдлаар энэ төрлийн нийт 532 үйлдэлтэй 429 хүнд холбогдох 181 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 311 үйлдэлтэй 270 хүнд холбогдох 112 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлэжээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.